Skip links

Нэгдсэн төлөвлөлттэй хотхоны давуу тал

Үл хөдлөх хөрөнгө бол үеэс үед дамжин өвлөгддөг, үнэ цэн нь хэзээ ч буурахгүй, улам өсөн нэмэгдэж байдаг баялаг юм. Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлох  чухал үзүүлэлтүүдийн нэг бол төлөвлөлт буюу зохион байгуулалт. Нөгөөтэйгүүр, Таны амьдралын чанар амьдарч байгаа хотхон, хорооллын төлөвлөлтийг дагаж өөрчлөгддөг гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Энэ удаад ажиллаж, амьдрах, суралцах, чөлөөт цагаа өнгөрөөх бүхий л бололцоог хангасан, гэр бүлийн гишүүн бүрийн тохь тухыг бүрдүүлсэн “Хан төгөл” хотхоны төлөвлөлтөөс сонирхуулъя.

Хотын төвөөс 12 км зайд Нүхт, Арцатын аманд байрлах хамгийн орчин үеийн, тансаг зэрэглэлийн хаус хотхон “Хан төгөл” нь бизнес ангиллын орон сууцууд, сингл хаус, твин хаус, таун хаус гэх сонголтуудтай, мөн оффис, үйлчилгээний газрууд болон хотхоныхоо багачуудад зориулсан цэцэрлэгийг барьж байна. Шинэ суурьшлын бүсэд байрлаж байгаагийн бас нэг давуу тал бол сургуулийн хүртээмж өндөр байгаа явдал юм. Энэ бүсэд сургалт, орчин сайтай хувийн сургуулиуд нэлээд бий, цаашид ч цэцэрлэг, сургуулиуд шинээр байгуулагдах төлөвтэй байна.

Гэр бүл бүхнээс эрхэм концепцтой “Хан төгөл” хотхон бүх насныхны амьдрах орчин, ая тухыг хангахаа мартаагүй. Хүүхдийн тоглоомын талбай гэхэд л нас насны ангиллаасаа шалтгаалж өөр өөр тоглоомтой байх бол өсвөр үеийнхэн, залуучуудад зориулсан спорт тоглоомын талбайнууд ч бий.

Өвөө, эмээ нар нарлах салхилах, дасгал хөдөлгөөн хийх, цугларалт хийх, талбай, цэцэрлэгт гудамжууд элбэг. Хауснууд дундаа барбекью, шорлогны зориулалтын саравч, хооллох ширээ сандал гээд таны гэр бүлийг тухтай байлгах бүхий л зүйлсийг зэхжээ. Барилгуудыг тусдаа хашаагүй байхаар шийдсэн нь хөршийн холбоо, байгалийн үзэмж, харууц талаасаа төгс шийдэл болсон бөгөөд хувийн орон зайг бодолцож мод, бутаар хашаа хайсаа шийдсэн нь ногоон байгууламжийн нэг хэсэг болж өгчээ. Хотхоны мэргэшсэн ажилчдаар та хүүхэд асрах, гэр цэвэрлэх, автомашины үйлчилгээ, хими цэвэрлэгээ, гэрийн тэжээмэл амьтан асрах, ногоон байгууламж, цэцэрлэг, тагтаа арчлуулах зэрэг олон үйлчилгээг хийлгэх боломжтой.  Мэдээж энэ бүх тав тухыг гэрээсээ, хотхоноосоо гаралгүйгээр олж авах боломжтой.

Та хэрэв агаар, хөрсний бохирдол, түгжрэлээс зайлсхийн хотын захад амьдрахаар шийдээд хот тойрсон аль нэг уулын аманд байшин бариуллаа гэж бодоход цахилгаан, дулаан, цэвэр бохир усаа бүгдийг өөрсдөө хариуцаж шийдэх шаардлагатай. Энэ нь маш их мөнгө, цаг хугацаа шаардсан ажил. Ирээдүйд ч үнэ цэнээ алдах таагүй сонголт.  Мөн дээрээс нь үерийн усны аюул, дэд бүтцийн асуудлууд тулгарах нь дамжиггүй. Хотын зах руу байрлах зарим орон сууц болон хаус хотхонууд бие даасан шугам сүлжээ ашиглаж, өөрийн эх үүсгүүрээр ус цахилгаан, халаалтаа шийдсэн байдаг. Өндөр үнэтэй эдгээр орон сууцнуудын ус, цахилгаан тасрах, гараж нь усанд автаж хөлдөх, усны машинаар усаа зөөж уух зэрэг асуудлууд манай нийслэлд тохиолдсоор байна.

Харин “Хан төгөл” хотхон нь дулаан, цэвэр бохир ус дамжуулах төвийн шугам сүлжээнд холбогдсон, 2 цахилгаан үүсгүүртэй, үерийн ус зайлуулах байгууламжтай, хамгийн орчин үеийн хийцтэй, тансаг, аюулгүй барилга байгууламжтайгаас гадна харуул хамгаалалтын нэгдсэн системтэй тул та хотын төвийн тансаг зэрэглэлийн орон сууц юм уу амины орон сууцанд эдлэх тохь тухыг хотын захад, үзэсгэлэнт байгальд хүртэх боломжтой гэдгээрээ маш том давуу тал болж байна. Байгальд ойрхон амины орон сууц худалдаж авахаар төлөвлөж буй бол нэгдсэн төлөвлөлт бүхий хотхоныг сонгох нь таны амьдралыг эрсдэлгүй, найдвартай, сэтгэл хангалуун болгох нь гарцаагүй.

Та үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа давхар орчин худалдаж авч байна гэж ойлгож болно. Эргэн тойрон зөвхөн тансаг зэрэглэлийн хауснуудтай, урд зүгт Богд уул, ойн төгөл байрлаж, Улаанбаатар хотыг баруун дээрээс нь бүхэлд нь харж, айл болгон цонхоороо нуурын мандал тольдох боломжтой элит орчинг танд “Хан төгөл” амлаж байна.

                                                             Эрхэм таны жаргалтай амьдралын БАТАЛГАА “Хан төгөл” хотхон

Leave a comment