Skip links

БАЙГАЛЬТАЙ ОЙР АМЬДРАХ 6 ДАВУУ ТАЛ

Хүн байгалийн амьтан учраас бие организм болон амьдралдаа шаардлагатай эрч хүч, энергиэ байгалиас авч цаашлаад биед хэрэгтэй Д амин дэмээ хүртэл нарны элчээс хүртэж, эх байгальтайгаа харьцаж аж төрөх учиртай. Тиймээс хотжилт, амьдрах орчны хэт хөгжил, бөөгнөрөл нь эргээд хүн төрөлхтөнд стесс үүсгэж, цаашлаад эрүүл мэнд, амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлдөг. Тиймдээ ч хүмүүс байгальд ойр амьдрахыг чухалчлах болсон. Байгальд ойр амьдарснаар дараах давуу талтай байдаг.

  1. ТАЙВАН, АМАР АМГАЛАН ОРЧИНТОЙ

Хотын их дуу чимээ хүнд агаарын бохирдлоос дутахааргүй сөргөөр нөлөөлж байдаг. Өөрөөр хэлбэл дуу чимээний бохирдол гэж байдаг ба удаан хугацаанд байвал стресс, бухимдал үүсгэхээс гадна, ажил амьдралын бүтээмж, анхаарал төвлөрөлтөд хүртэл сөргөөр нөлөөлдөг. Хотын их дуу чимээнээс холдоод гэнэт чих амрах мэдрэмжийг мэдрэх нь таатай байдаг билээ. Тэгвэл таны байнга аж төрөх орчин яг л тийм дуу чимээгүй, нам гүм байна гээд төсөөлөөд нэг үзээрэй.

  1. ЦЭВЭР АГААРТАЙ

Улаанбаатарчууд өвөл гэлтгүй хавар зуны цагт ч цэвэр агаарыг эрэлд гарч үр хүүхдээ дагуулан амралтын өдөр хотоос түр дайжиж, өөрийн болон хайртай үрсийнхээ бяцхан уушгийг цэвэр агаараар сэлбэдэг гэхэд хэлсдэхгүй. Тэгвэл байгальтай ойр амьдарснаар цэвэр агаарт 24/7 хугацаанд амьдарч, амьсгалын замын элдэв өвчин тусах эрсдэл бага, эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Түүнээс гадна ногоон байгууламж нь агаарт дэгдэх нүүрс хүчлийн хийг багасгаж хүчил төрөгчийн тоог нэмэгдүүлснээр цэвэр цэнгэг агаараар амьсгалах нөхцөлийг бүрдүүлдэг.

  1. СТРЕССГҮЙ ОРЧИН

Автомашины түгжрэл, түм түжигнэж бум бужигнасан хөдөлгөөнийг бид тэвчиж болох ч түүнээс улбаатай бухимдсан хүмүүс дунд аж төрж, уур уцаартай нэгний сөрөг хандлагыг үр хүүхдэдээ харуулахыг тэвчихэд хэцүү. Тиймээс байгальтай ойр амьдрах нь өөрийн болон хайртай хүмүүсийнхээ сэтгэлзүйн эрүүл мэндэд үзүүлэх үнэтэй хөрөнгө оруулалт билээ.  Байгальд цагийг өнгөрөөснөөр сэтгэцийн эрүүл мэнд, ой тогтоолт болон аливаад анхаарал хандуулах чадварт эерэгээр нөлөөлдөг. Жишээ нь хүн байгалийн орчинд 90 минут алхах нь сэтгэл зүйн хямрал, сэтгэцийн өвчинтэй холбоотой тархины хэсгийн үйл ажиллагааг бууруулдаг байна.

  1. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН НЭМЭГДЭНЭ

Нохойгоо салхилуухах, гэр бүлээрээ ууланд гарах, алхах, агаарын теннис, сагс, гар бөмбөг, хөлбөмбөг тоглох гээд гадаа, байгальд хийх боломжтой бүхий л спорт, хөдөлгөөнт үйл ажиллагаа эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Тэр байтугай цонхоор харах гэх мэт байгаль орчинтой шууд бусаар харьцахад ч даралт, айдас түгшүүрийг бууруулдаг байна.

  1. БАЙГАЛЬ ХҮНД УРАМ ЗОРИГ ӨГЧ, БҮТЭЭЛЧ БАЙДЛЫГ САЙЖРУУЛДАГ

Эхэнд дурдсанчлан хүн бол байгалийн “амьтан”. Тиймээс хүрээлэн буй орчин, эх дэлхийгээсээ урам зориг, эрч хүчээ авах нь байгалийн жам юм. Оффис, байгууллагын орчинд байгалийн хэв шинжийг хиймлээр эсвэл амьд ургамлаар бүрдүүлж ажилтнуудынхаа эрч хүч, бүтээлч байдлыг өдөөдөг арга ч бий. Цонхоороо, хананд өлгөөтэй зургаас эсвэл ажлын тасалгаанд байгаа ургамал цэцэгтэй бол оффисын ажилчид илүү тайван, сэтгэх чадвар, урам зориг ихтэй болдог байна. Тиймээс гэрийн тань цонхоор байгаль харагдаж, өдөр бүрийг салхивчаар орж ирэх тунгалаг агаар, алгуур төөнөх нарны элч, шувуудын жиргээгээр угтах нь танд урам зориг өгөх нь гарцаагүй юм.

  1. ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙ

Ухаалаг утас, техник технологийн хөгжлийн нэг сул тал нь хүүхдийн хүмүүжил, амьдралын зөв дадалд сөргөөр нөлөөлж буйг мэргэжилтнүүд төдийгүй эцэг эхчүүд хэлэх болсон. Тиймээс тэднийг дэлгэцээс холдуулах арга бол байгальд ойр байлгах, сонирхсон спорт, дугуйланд нь хамруулах юм. Тэр дундаа байгаль, ургамал, амьтантай ойр байснаар танин мэдэхүйн хичээл болдог. Ногоон байгууламж, уул моддыг харах нь нүдний хараанд сайнаар нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл алсыг ширтэснээр нүдний булчинг ажиллуулж байдаг. Түүнээс гадна мод ургамалтай орчинд тоглосны дараа хүүхдүүд бусдыг сонсох, санал хүсэлтийг нь биелүүлэх, төвлөрөх чадвар нь сайжирдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Мөн байгальтай ойр байх нь хүүхэд төдийгүй ер нь хүний өөртөө итгэх итгэлийг нэмдэг байна.

БАЙГАЛЬД ОЙР “ХАН ТӨГӨЛ ХОТХОН”

Хан Богд уулын бэлд их хотын чимээ шуугианаас ангид, Улаанбаатар хотын төв цэгээс 12 км зайтай Нүхт Арцатын задгайд нийт 22 га эдэлбэр газарт оршин суугчдад зориулсан нэгдсэн үйлчилгээний төв, хүүхдийн цэцэрлэг, гадна болон дотор спорт цогцолбор, үзэсгэлэнт нуур, усан оргилуур, төвлөрсөн дэд бүтэц, архитектурын төгс шийдлийг цогцлоосон 216 айлын хотхон юм. Үе дамжин өвлөгдөх үнэ цэнтэй бодит баялаг бол ХАН ТӨГӨЛ ХОТХОН юм.

Төслийн танилцуулга үзэх:

https://rb.gy/58p1o

Хотхоны ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай нь бүхэлдээ орчин үеийн ландшафтын архитектурын чиг хандлагыг шингээн тусгасан. Нийт оршин суугчдынхаа эрүүл амьдралын хэв маягт зориулан спорт зам талбай, гүйлтийн зам, дугуйн зам зэргийг цогцоор нь төлөвлөжээ.

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ

Тохижилт:

  • Гадна спорт талбай
  • Хүүхдийн нас насны онцлогт тохирсон тоглоомын талбай
  • Хиймэл нуур, усан оргилуур, усан харгиа
  • Гүйлтийн болон дугуйн зам
  • Хөшөө дурсгал
  • Амарч суух талбай

Гадна талбай:

  • Хотхоны ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай нь бүхэлдээ орчин үеийн ландшафтын архитектурын чиг хандлагыг шингээн тусгасан.
  • Нийт оршин суугчдынхаа эрүүл амьдралын хэв маягт зориулан спорт зам талбай, гүйлтийн зам, дугуйн зам зэргийг цогцоор нь төлөвлөсөн.

ХАН ТӨГӨЛ ХОТХОН – ГЭР БҮЛ БҮХНЭЭС ЭРХЭМ

Борлуулалтын алба: 7000-0007
Вэбсайт: www.khantugul.mn
Фэйсбүүк: Хан Төгөл Хотхон

Leave a comment