Skip links

Дуу чимээний бохирдлоос сэргийлэх найдвартай арга бол нам гүм байршилд амьдрах юм

Бид агаарын болон орчны бохирдлын талаар талаар их ярих ч дуу чимээний бохирдлыг тэр бүр дурддаггүй. Угтаа бол хүн байгалийн дуу чимээ болох шувуудын жиргээ, салхинд найгах моддын сэрчигнээн, гол мөрний урсгал, борооны шаагих чимээнд алжаал тайлагддаг гэдэг ч эсрэгээрээ үүсмэл дуу чимээ буюу барилгажилт, үйлдвэрийн дуу чимээ, автомашины дуут дохио хүний стрессийн түвшинг нэмж, эрч хүч бууруулах замаар сөргөөр нөлөөлж байдаг .

Дуу чимээний бохирдол гэж юу вэ?

Хүн болон бусад амьд организмд сөргөөр нөлөөлөхүйц дуу чимээнд тогтмол өртөхийг дуу чимээний бохирдол гэдэг.

Сонирхуулахад дуу чимээ /noise/ гэдэг үг нь Nausea буюу “дотор муухайрах” гэсэн латин үгнээс гаралтай. Дуу чимээний бохирдол нь хүнд тааламжгүй мэдрэмж төрүүлж, цаашлаад үл тэвчих, хүсээгүй чимээ шуугианыг хэлдэг. Дууны эрчмийг децибелээр (дБ) хэмждэг ба хүний чихэнд сонсогдохуйц хамгийн бүдэгхэн дуу нь 1 Дб байдаг.

Хүн төрөлхтөний соёл иргэншлийн аж байдал хөгжих тусам дуу чимээний бохирдол тулгамдсан асуудал болоод байна. Үүний гол шалтгаануудад цахилгаан станц,  тээврийн хэрэгсэл, нисэх онгоц, үйлдвэржилт, барилгажилт зэргийг дурдаж болно.

Дуу чимээний дараах гурван төрлийн бохирдол байдаг гэж үздэг.

Тээврийн хэрэгслийн дуу чимээ
Энэ нь голчлон тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа замын хөдөлгөөний дуу чимээ юм. Дуу чимээний бохирдол ихсэх нь өндөр настнуудын дүлийрэх, толгой өвдөх, цусны даралт ихсэх зэрэгт хүргэдэг.

Амьдрах орчин дахь чимээ шуугиан
Амьдрах орчинд ашиглагдаж буй цахилгаан техник технологи, сангийн төхөөрөмж, ахуйн хэрэгслээс гарах дуу чимээ. Үүнд цахилгаан шат, цахилгаан шонгоос гарах чимээ, чанга яригч гэх зэргийг дурдаж болно.

Аж үйлдвэрийн дуу чимээ
Энэ нь хүнд үйлдвэрийн машинуудаас үүсдэг өндөр эрчимтэй дуу чимээ юм. Олон тооны судалгаагаар үйлдвэрлэлийн дуу чимээний бохирдол нь сонсголын чадварыг 20 хувиар бууруулдаг болохыг тогтоожээ. Үйлдвэржилтийн генератор, тээрэм, яндангийн том сэнс зэрэг хүнд машин механизмын улмаас дуу чимээний бохирдол нэмэгдэж, хүсээгүй дуу чимээ үүсдэг.

Мөн дээрхээс гадна жагсаал цуглаан, олон нийтийн цугларалтад дуу өсгөгч, чанга яригч ашиглах, хөгжим тоглох, барилгажилт, зам засвар, бүтээн байгуулалтын ажлууд ч үүнд хамаарна.

Дуу чимээний бохирдол нь хүний эрүүл мэндэд дараах байдлаар сөргөөр нөлөөлдөг.

  • Цусны даралт ихсэх өвчин
  • Сонсголоо алдах
  • Нойр дутуу буюу унтах эмгэг
  • Зүрх судасны асуудал болон стресс

Дуу чимээний бохирдлоос урьдчилан сэргийлэх аргууд:

  • Зайлшгүй шаардлагатай биш л бол автомашины дуут дохиог ашиглахгүй байх
  • Сургууль, эмнэлэг гэх мэт олон нийтийн газар дохио дуугарахыг хориглох
  • Худалдаа, эмнэлэг, үйлдвэрлэлийн барилгад дуу чимээ тусгаарлагч зохих системийг суурилуулах
  • Хотын бүс нутагт үйлдвэржилтийг хориглох, хотоос зайтай байгуулах
  • Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт дуу чимээний бохирдлоос урьдчилан сэргийлэхэд тустай байдаг

Эцэст нь дуу чимээний бохирдлоос сэргийлэх, хол байх хамгийн шалгарсан арга бол амьдрах байрлалаа хотын дуу чимээнээс хол, байгальд ойр сонгох явдал юм. Өөрөөр хэлбэл та хотын их дуу чимээнээс хэдий чинээ хол амьдарна төдий чинээ дуу чимээнээс хол байж, дээр дурдагдсан эрсдэлээс өөрийгөө болон хайртай гэр бүлээ хамгаалах боломжтой юм.

Нойрсож буй үр хүүхэд тань машины сигнал, хүчтэй моторын чимээнд цочиж сэрэхгүй, зай завсаргүй хөлхөлдөх автомашины дуу, цаашлаад цагдаа болон түргэний машины чанга дуут дохио, үйлдвэр, барилгажилтын дуу чимээнээс ангид амьдрах боломжтой.

ДУУ ЧИМЭЭ БАГА, АМАР АМГАЛАНГ ОРЧИНГ БҮРДҮҮЛСЭН
ХАН ТӨГӨЛ  ХОТХОН

Хан Богд уулынхаа бэлд их хотын чимээ шуугианаас ангид, Улаанбаатар хотын төв цэгээс 12 км зайтай Нүхт Арцатын задгайд нийт 22 га эдэлбэр газарт оршин суугчдад зориулсан нэгдсэн үйлчилгээний төв, хүүхдийн цэцэрлэг, гадна болон дотор спорт цогцолбор, үзэсгэлэнт нуур, усан оргилуур, төвлөрсөн дэд бүтэц, архитектурын төгс шийдлийг цогцлоосон 216 айлын ХАН ТӨГӨЛ хотхоноос та сонголтоо хийх боломжтой.

Хан төгөл хотхоны төлөвлөлтийг сонгодог хэв шинжийг орчин үетэй хослуулан – Зан төлөвийн судалгаанд суурилж – Чанар стандартыг дээдлэн эрхэмлэж үндсэн төлөвлөлтийг боловсруулсан гэдгээрээ онцлогтой.

Мөн бүрэн цутгамал хийцлэл бүхий төмөр бетон бүтээц нь удаан эдэлгээтэй, температурын болон ус чийгийн нөлөөлөлд тэсвэртэй байдгаас гадна барилгын бат бөх чанарыг бүрэн хангана. Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, аливаа байгалийн гамшиг зэргээс бүрэн хамгаалагдсан хийцлэл юм.

Түүнээс гадна цонхны материал хийцийн хувьд айл бүр гурван давхар шилтэй тул гадна дуу чимээг нэвтрүүлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл дээд айлын хүүхдүүд гүйлдэх чимээ, гадаах орчны дуу чимээнээс ангид амьдрах амар амгалан, тухтай орчныг таны гэрт бүрдүүлсэн гэсэн үг.

Эрхэм таны жаргалтай амьдралын БАТАЛГАА “Хан төгөл” хотхон

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.

Leave a comment