Skip links

Хаус хотхонд амьдрах нь хүүхдэд ямар ач тустай вэ?

Орон сууц тэр дундаа хаус хотхон худалдан авахаар сонирхож байгаа хүмүүс барилгын чанар, орчин нөхцөл, байршил, хувийн орон зай, амар тайван байдлыг чухалчилдаг. Сүүлийн үед цахим орчин бидний амьдралд хүч түрэн орсон, тоглоомын талбай, орчин хязгаарлагдмал, хүн хоорондын амьд харилцаа хөндийрч байгаа энэ үед үр хүүхдийнхээ тав тух, өсч торних орчин нөхцлийг юун түрүүнд тавьж  хаус хотхоныг сонгон худалдан авах нь ихэссэн.

Учир нь гэр бүлийн гишүүн бүрийн хүсэл сонирхлыг хангах орчин нөхцлийг буюу хүүхдүүдийн өрөөг аль давхарт, хэдэн метр квадрат өрөөнд хэрхэн тохижуулахыг захиалагчийн сонголтонд үлдээдэг билээ.

Гэрийнхээ үүдэнд гарч тоглох төдийд хүүхэд төөрөх, хулгайд өртөх, автомашины хөдөлгөөн, өндөр барилгаас элдэв зүйлс унах, тоглоомын хүрэлцээгүй байдал гэх мэт олон асуудал бэрхшээл ээж аавуудаад тулгардаг. Тэгвэл хаус хотхоны тухайд таны хүүхэд амар тайван, аюулгүй өсч торних, тоглон наадах, байгальтай ойр өсөх бүрэн боломжтой байдаг. Хүүхэд байгальтай ойр, хувийн орон зай талбай ихтэй орчинд, айдасгүй тоглож наадан өсч торнисноор бие даах чадвар болон сэтгэх бодох чадвар эрс сайжирдаг болохыг мэргэжилтнүүд зөвлөжээ. Мөн хөрш зэргэлдээ айлуудын хүүхдүүд хүсэл мөрөөдөл, сонирхлоороо нэгдэн багаасаа найзлан насан туршийн найзууд болох эхлэл болох юм.

Хотхон дотроо 180 хүүхдийн цэцэрлэгийг шийдэж өгсөн мөн нас насны онцлогт тохирсон хүүхдийн тоглоомын талбайд сонголтоороо цэнгэг агаарт тоглон наадах боломжийг бүрэн олгож байна.

 

ГЭР БҮЛ БҮХНЭЭС ЭРХЭМ

Борлуулалтын алба :  7000-0007

FB: https://www.facebook.com/Khantugul

Web: https:/khantugul.mn/

Leave a comment