“ХАН ТӨГӨЛ” хотхоны ногоон байгууламж нь эрүүл цэнгэг агаарыг бэлэглэх бөгөөд нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж нь бүхэлдээ орчин үеийн Ландшафтын архитектурын чиг хандлагыг шингээн тусгасан. Мөн оршин суугчдын чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх орчиныг бий болгох хиймэл нуур, усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай, амарч суух төгөл зэргийг төлөвлөж өгсөн. Нийт оршин суугчдынхаа эрүүл амьдралын хэв маягт зориулан хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, гүйлтийн зам, дугуйн зам зэргийг цогцоор нь төлөвлөсөн.