Дээврээ тохижуулах санаа, зөвлөмжүүд

Сүүлийн үеийн байшингийн нэгэн онцлог хэсэг нь дээврийн задгай талбай. Энэхүү талбай нь оршин суугч өөрийн сонирхлын дагуу тохижуулах боломжийг олгодог.

Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хоббигоо хөгжүүлж, гэр бүл, найз нөхдийн хамт чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрөөх орчинг бий болгож болно.Дээврийн задгай талбайгаа хэрхэн тохижуулж болох талаар дараах зөвлөмжийг санал болгож байна.

Нээлттэй байлга

Жижиг дээвэр нь нээлттэй байвал том харагдана. Жишээлбэл: битүү хананы оронд тунгалаг шилэн хашлагыг сонгож болно. Ингэснээр орон зай илүү том болж харагдана. Гэхдээ хувийн орон зайгаа нууц байгахыг хүсвэл энэ зөвлөмжөөс зайлсхийгээрэй.

Цэцэрлэгтэй болох 

Та том дээвэртэй бөгөөд жинхэнэ цэцэрлэгт хүрээлэнтэй болохыг хүсэж байна уу. Тэгвэл хэт томорч ургадаггүй боловч өнгө үзэмж сайтай модлог ургамал, ургамлын олон янзыг сонгоорой. Хэдэн том ургамал, бут сөөг, жижиг мод, хөрсний бүрхүүл, нэг наст ургамал тэнд байх ёстой.

Түүнчлэн, янз бүрийн хэмжээтэй сав худалдаж аваарай, ингэснээр таны дээвэр дээрх цэцэрлэгт гайхалтай харагдах болно. Мэдээж ийм цэцэрлэгтэй болоход хөрсөө бэлдэх, мод ургамлаа сонгох гээд мэргэжлийн цэцэрлэгийн зөвлөмж тун их хэрэг болно.

Тавилгаар тохижуулах

Та ямар төрлийн тавилга худалдаж авахаа урьдчилан шийдээрэй. Та дээврийн задгай талбайдаа амрахыг хүсч байна уу эсвэл тэнд оройн хоол идэхийг хүсч байна уу? Юуны түрүүнд дээр асуултанд хариулаарай. Ямар байдлаар тохижуулахыг хүснэ, түүнд тохирсон хэв маяг, тавилга тохиромжтой байх болно.

Анхаарал татах цэг бий болгоорой

Аливаа тохижилтонд анхаарах татах цэг гэж байдаг. Дээврийн задгай талбайд ч мөн адил тийм орчин байх нь зүйтэй. Харсан бүх хүний анхаарлыг татсан усан байгууламж, ургамал, чимэглэл, хөшөө дурсгал гэх мэт юу ч байж болно. Энэ нь таны нэгэн төрлийн сэтгэлийн таашаал төрүүлэхүйц орчин байх болно.

Гэрэлтүүлэг хийх

Оройн цагаар дээврийн талбайгаа гэрэлтүүлэх нь чухал. Ялангуяа шатны хонгил эсвэл хаалганы ойролцоо илүү тод гэрлүүд байрлуулах нь өвөрмөц харагдуулдаг. Түүнчлэн дээврийг гэрэлтүүлснээр бүрэнхий болоход илүү том харагдана. Дээврийн гэрлийн өнгө, дизайныг мөн л өөрийн сонирхолд нийцүүлэн бүдэг, тод янз бүрээр сонгож болно.

Гурваас илүүгүй өнгө хэрэглэ

Үргэлж нэг өнгийг гол болголгүйгээр хэд хэдэн өнгийг сонгож тохижуулаарай. Хана, шал, хашлага, тавилга эсвэл саванд хэд хэдэн өөр өнгө хэрэглэх нь таны дээврийг хэтэрхий сонирхолтой харагдуулах болно. Нийтлэг хэрэглэдэг өнгөтэй бусад өнгийг хослуулах нь хамгийн сайн дизайн. Цагаан, саарал, шаргал, индиго зэрэг өнгө нь ургамлын гоо үзэсгэлэнг улам тодотгож өгдөг.

Шал чухал дийзайны нэг хэсэг

Шалыг анхаарахгүй орхиж болохгүй. Хэт их төсөв зарцуулахгүйгээр амьдарч буй орчиндоо тохирсон, дээврийн бусад тохижилттой нийцсэн, эрүүл ахуйн шарадлага хангасан шалны төрлийг сонгоорой.

Leave a Reply

Your email address will not be published.