Байгалийн боржин чулуун фасад

Боржин чулуун фасад

Байгалийн гаралтай боржин чулуу нь пегматик гаралтай гол чулууны нэг бөгөөд өнгөлгөөний чулууны ангилалд багтана. Боржин нь болор, халтмал, молор, биндэрьяа, апатит, ортит, циркон, монацит, колумбит, танаталит, пирохлор, литий, цагаан тугалга, молибденит, титан, уран, хайлуур жонш зэрэг олон эрдсийг агуулдаг.

 

Хүн төрлөхтний боржин чулууны хэрэглээ тэртээх 4000 жилийн түүхтэй. Та бүхний сайн мэдэх Египетийн пирамид болон барилга байгууламжийг боржин чулуугаар барьж байгуулсан байдаг. Манай улсад МЭӨ Хүннүгийн үеэс эхлэлтэй Буган чулуу, хүн чулуу, хөшөө дурсгалууд нь боржин чулуугаар хийгдсэн байдаг ба 2000 жилийн түүхтэй юм. Дэлхий дээр олон зуун жил сүндэрлэн буй “СОНГОДОГ” барилгууд чулуун фасадтай байдаг.

Өнөө үед ч мөн адил боржин чулууны бат бөх чанар, байгальд ээлтэй байдал, өнгөө алддаггүй зэрэг давуу талуудад тулгурулан орчин үеийн тансаг зэрэглэлийн, үнэ цэнэтэй байшингийн гадна фасадыг боржин чулуугаар хийх болсон.

Давуу тал

  • Ус чийгийг дотогшоо нэвтрүүлэхгүй, дотор бий болсон чийгийг гадагшлуулна
  • Хуучирч муудахгүй, элэгдэхгүй учраас эдийн засагт хэмнэлттэй
  • Цаг хугацаа өнгөрөх тусам өнгөө алдахгүй, гандаж муудахгүй, нэгэн төрлийн өнгөтэй
  • Дулаан алдалтын итгэлцүүр нь бага байдаг тул хүйтэн, дулааныг сайн барьдаг
  • Чулуун хавтан нь 25-90 мм зузаантай 100 жилийн баталгаа өгөх бөх бат чанартай
  • Зөв энергитэй учраас тансаг, үнэ цэнэтэй хэрэглээнд нэвтэрсэн

Хан Төгөл төслийн хүрээнд хийгдэж байгаа БАРИЛГЫН ГАДНА ФАСАД, ЦОНХ, ХААЛГА, БАГАНЫН ГОЁМСОГ ХҮРЭЭ нь мөн адил байгалийн боржин чулуугаар хийгдэж байгаа нь барилгын өнгө үзэмж бат бөх чанарыг улам нэмэгдүүлж байна.

 

 

Leave a Reply

Your email address will not be published.