Улаанбаатар, Хан-Уул, 23-р хороо Нүхтийн зам
Дав - Ням: 08:00 - 18:00
Улаанбаатар, Хан-Уул, 23-р хороо Нүхтийн зам
Дав - Ням: 08:00 - 18:00
Нүхт, Арцатын хамгийн үнэ цэнтэй бүсэд 18 га талбайд бүтээсэн Хан Төгөл нь байгаль, архитектур, амьдралын хэв маягийг нэгтгэсэн Монголын барилгын салбарын шинэ стандарт юм. Франц архитекторын ерөнхий концепц, Европын өндөр чанартай инженеринг, нэгдсэн хот төлөвлөлтийн шийдлүүдээрээ гэр бүлийн тань өнөөдөр болон маргаашийг хамгаалсан ухаалаг сонголт болдог.
Хотын төвөөс ердөө 12 км зайд, цэвэр агаар, дуу чимээгүй орчин, тоосжилтгүй бүсэд байрлах Хан Төгөл нь эрүүл хөрс, цэвэр орчин, байгалийн үнэт тансаг мэдрэмжийг өдөр бүр мэдрүүлэх онцгой байршилтай. Нарны тусгал хамгийн урт үргэлжилдэг цэлгэр өндөрлөг дээр төлөвлөгдсөн учир таны хаус үргэлж дулаахан, тайван, гэрэл дүүрэн.
Нуурын төгөл, Аз жаргалын төгөл, Уулын төгөл гэх гурван төлөвлөлт нь гэр бүлийн хэрэгцээ, амьдралын хэв маяг бүрт тохирсон өвөрмөц орчныг бий болгосон бөгөөд хаусууд 800–1000 м² эзэмшлийн талбайгаар уужим, амар амгалан орчин бүрдүүлнэ.
Хүүхэд бүрийн насны хэрэгцээнд тохирсон CASTLE, SPACE, JUNGLE, MINECRAFT гэсэн дөрвөн концепц бүхий 7,670 м² тоглоомын орчныг Шведийн 75 жилийн түүхтэй HAGS брэндээр бүрэн тохижуулсан нь хүүхдүүдийн бие, сэтгэл, оюуны өсөлтөд хамгийн аюулгүй, бүтээлч орчинг бүрдүүлдэг. 👦🧒🌿
Хан Төгөлд амьдрахын утга учир нь зөвхөн хаус бус амралт, ажил, боловсролын нэгтгэсэн орчин юм.
Энд:
🌿 тайван алхах зам, спорт, чийрэгжүүлэлтийн талбай,
💧 3300 м² нуур, усан оргилуур,
🏡 клуб хаус, задгай хүлээн авалтын талбай,
🏫 сургууль, цэцэрлэг, оффисын талбай,
🧘♂️ сэтгэл ханамжийн хөтөлбөр гээд гэр бүлийн бүхий л хэрэгцээг нэг цогц орчинд шийдсэн төлөвлөлт бий.
Хаусууд нь давхар чулуун хөвөн дулаалгатай бүрэн цутгамал хийцтэй, байгалийн боржин фасадтай, өндөр таазтай тул орчин дотроо хиймэл бус, амьсгалтай уужим орчин бүрдүүлнэ. 🌤️
Хотхоны 70% нь ногоон байгууламж бөгөөд 2,227 мод, 5,060 цэцэг, 666 м² зүлэг бүхий байгалийн тэнцвэртэй орчин таны эрүүл амьдралын үндэс болно. Байршлын өндөр үнэ цэн, төлөвлөлтийн чанар, инженерингийн шийдлүүд нь Хан Төглийг хөрөнгийн үнэ цэнэ жил ирэх бүр өсөх баталгаатай хамгийн найдвартай хөрөнгө оруулалт болгодог. 📈
Хан Төгөл — гэр бүлдээ хайр, ирээдүйдээ үнэ цэнэ, өөртөө амар амгалан бэлэглэх өглөмжтэй амьдралын шинэ хэв маяг.
Таны сонголт зөвхөн хаус биш, унаган байгаль, тайван орчин, тав тух, ухаалаг систем, өндөр чанарыг нэг дор амьдруулах эрхэм сонголт юм. ✨🏡🌿