Клаб хаус

Оршин суугчдын хэрэгцээг хангахын тулд бид нэгдсэн үйлчилгээний төвийг шийдэж өгсөн. Энэхүү нэгдсэн үйлчилгээний төв нь хотхоны маань оршин суугчид Улаанбаатар хотын төвийг зорьж түгжрэлд орж цаг заваа үрэхгүйгээр өөрт хэрэгтэй үйлчилгээг дэргэдээсээ авах боломжийг бүрдүүлнэ. Үүнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх тав тухтай тансаг орчин, бизнес уулзалт хийхэд зориулан тусгайлан зассан танхим, мөн тэмдэглэлт баяр хийх найз нөхдөөрөө чөлөөт цагаа өнгөрүүлэн дараах үйлчилгээнүүд таны дэргэд байх болно .

– VIP уулзалтын өрөө
– Бизнес уулзалт хийх танхим
– Гоо сайхан, спа
– Кофе шоп
– Тансаг зэрэглэлийн рестарон

– Банк
– Өдөр өнжүүлэх
– Мини маркет
– Хими цэвэрлэгээ

Цэцэрлэг

Өнөө цагт эцэг эхчүүд хүүхдийнхээ өсөж торних орчин нөхцөлд онцгой анхаарал хандуулж, тэднийг асран хамгаалах, зөв хүн болгон сурган хүмүүжүүлэх, манлайлагч болгон төлөвшүүлэхийг хичээн эрмэлзэх болсон. Тэгвэл энэ бүх цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих үүднээс бид таны бяцхан хүүхдэд зориулан 200 хүүхдийн цэцэрлэгийг төлөвлөж өгсөн.

Спорт цогцолбор

Бид оршин суугчдынхаа бие бялдар эрүүл мэндэд анхааран спорт цогцолборыг төлөвлөсөн. Энэхүү спорт цогцолбор нь олон улсын чанарын шаардлага хангасан спорт тоноглол, шал, халаалт, хөргөлт, гэрэлтүүлгийн иж бүрэн ухаалаг системтэй.

– Иога
– Волейболын талбай
– Усан бассейн
– Саун, жакуз

– Фитнес
– Сагсан бөмбөгийн талбай
– Эрүүл хооллолтын кафе
– Бүх насныханд зориулсан төрөл бүрийн дугуйлан

Консьерж үйлчилгээ

Бид үйлчлүүлэгчдийнхээ одоогийн болон ирээдүйн амьдралын шаардлагыг бүрэн дүүрэн ойлгож, тэднийхээ амьдралын хэв маягт нийцүүлэн олон төрлийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэй, хурдан хугацаанд хүргэхийг зорьж мэргэшсэн ажилтнуудтай баг бүрдүүлэн доорх үйлчилгээг танд санал болгож байна.

– Гэр цэвэрлэх үйлчилгээ
– Хүүхэд асрах
– Дуудлагын жолооч

– Засвар үйлчилгээ
– Гэрийн тэжээвэр амьтан харах үйлчилгээ
– Нийтийн эзэмшлийн талбайн арчилгаа

24/7 үйлчилгээ

Орчин үеийн тансаг зэрэглэлийн амины орон сууцанд зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэг нь ХОТХОНЫ МЕНЕЖМЕНТ юм.

– Засвар үйлчилгээ
– Лавлах үйлчилгээ
– Харуул хамгаалалт
– Гэрэлтүүлэг
– Хяналтын систем