Хаус хотхонд амьдрах нь хүүхдэд ямар ач тустай вэ?

Орон сууц тэр дундаа хаус хотхон худалдан авахаар сонирхож байгаа хүмүүс барилгын чанар, орчин нөхцөл, байршил, хувийн орон зай, амар тайван байдлыг чухалчилдаг. Сүүлийн үед цахим орчин бидний амьдралд хүч түрэн орсон, тоглоомын талбай, орчин хязгаарлагдмал, хүн хоорондын амьд харилцаа хөндийрч байгаа энэ үед үр хүүхдийнхээ тав тух, өсч торних орчин нөхцлийг юун түрүүнд тавьж  хаус хотхоныг сонгон худалдан авах нь ихэссэн байна.

Учир нь гэр бүлийн гишүүн бүрийн хүсэл сонирхлыг хангах орчин нөхцлийг буюу хүүхдүүдийн өрөөг аль давхарт, хэдэн метр квадрат өрөөнд хэрхэн тохижуулахыг захиалагчийн сонголтонд үлдээдэг билээ.

Гэрийнхээ үүдэнд гарч тоглох төдийд хүүхэд төөрөх, хулгайд өртөх, автомашины хөдөлгөөн, өндөр барилгаас элдэв зүйлс унах, тоглоомын хүрэлцээгүй байдал гэх мэт олон асуудал бэрхшээл ээж аавудаад тулгардаг. Тэгвэл хаус  хотхоны тухайд таны хүүхэд амар тайван, аюулгүй өсч торних, тоглон наадах, байгальтай ойр өсөх бүрэн боломжтой байдаг байна. Хүүхэд байгальтай ойр, хувийн орон зай талбай ихтэй орчинд, айдасгүй тоглож наадан өсч торнисноор бие даах чадвар болон сэтгэх бодох чадвар эрс сайжирдаг болохыг мэргэжилтнүүд зөвлөжээ. Мөн хөрш зэргэлдээ айлуудын хүүхдүүд хүсэл мөрөөдөл, сонирхлоороо нэгдэн багаасаа найзлан насан туршийн найзууд болох эхлэл болох юм.

Хотхон дотроо 200 хүүхдийн цэцэрлэгийг шийдэж өгсөн Хан төгөл хотхоны хувьд таны хүүхдэд үе тэнгийн найзуудтайгаа өөрийн бие, насны онцлогт тохирсон тоглоомын талбайд сонголтоороо агаарын цэнгэгт тоглон наадах боломжийг бүрэн олгож байна.

Бяцхан үрсээ /0-4, 2-6, 6-12, 12-дээш нас/  ангиллаар тоглох тоглоомын талбайг хотхоны төвд шийдэж өгсөн.

  • 0-4 нас – Бага насны хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд тохирсон жижиг тоглоомнууд
  • 2-6 нас – Цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан аюулгүй зөөлөн резин шалтай, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй тоглоомууд
  • 6-12 нас – Хүүхдийн төлөвшил болон сэтгэх чадавхийг хөгжүүлэх тоглоом
  • 12-с дээш – Хүүхдийн бие бялдар, өсөлтөд зориулсан спорт тоглоом

Leave a Reply

Your email address will not be published.