Хан Төгөл хотхоны давуу талууд

“Хан төгөл” цогцолбор хотхоны давуу талууд

Эрхэм та хаус худалдан авахаар төлөвлөж байна уу. Тэгвэл танд зориулан Европын сонгодог хэв шинжийг Монгол архитектур инженерүүдийн ур ухаанаар баяжуулж, орчин үеийн техник технологийн дэвшлийг хослуулсан, оршин суугч бүрийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан, таашаалд тань бүрэн нийцэх тансаг зэрэглэлийн хаус хотхоныг санал болгож байна.

“ХАН ТӨГӨЛ” хотхон нь нийт 22 га эдэлбэр газарт оршин суугчиддаа  зориулсан нэгдсэн үйлчилгээний төв, 200 хүүхдийн цэцэрлэг, спорт цогцолбор, үзэсгэлэнт нуур, усан оргилуур, хүүхэд бүрийн нас насны ангилалт тоглоомын талбай, гадна спорт талбай болон байгалийн сайханд амарч тухлах нийтийн эзэмшлийн талбай, стандартад нийцсэн дугуйн болон гүйлтийн замыг шийдэж өгсөнөөрөө онцлог.

Амины орон сууц, орон сууцны төрлүүд:

  1. Амины орон сууц
  • Сингл Хаус – 1 айлын амины орон сууц
  • Твин хаус- Гадна талаасаа нэг айл юм шиг харагдах боловч дотроо 2 айл байна.
  • Таун хаус- Олон айл буюу үргэлжилсэн урт хауснууд
  1. Орон сууц
  • Апартмент- Энгийн орон сууц

АЙЛ БҮР 0.61 ГА ЭДЭЛБЭР ГАЗАРТАЙ

Барилгын гадна талын эзэлбэр газрын хэмжээ 0.6-1 га байгаа нь айл бүрийн хувийн орон зайг тэлж, үзэгдэх орчны чөлөөт байдлыг бүрэн хангасан өвөрмөц шийдлийг гэр бүлд тань бэлэглэх болно.

БОРЖИН ЧУЛУУН ФАСАДТАЙ ЦОР ГАНЦ ХАУС ХОТХОН 

Сүүлийн үеийн хаус хотхонууд байшингийн гаднах фасадыг чулуун будгаар будах, шилэн фасад, металь хавтангаар шийдэж буй. Тэгвэл хан төгөл хотхон нь 100 хувь боржин чулуун фасадтай юм. Боржин нь нүх сүвгүй, ус нэвчдэггүй, бөх бат, дулаан алдалтын итгэлцүүр нь бага байдаг учир бусад хавтангаас дулаан, хүйтнийг сайн баридаг технологитой, нэгэн төрлийн өнгөтэй, хавтангийн өнгө өөр ондоо харагдахгүй үзэмжтэй дулаахан уур амьсгал төрүүлдэг ба барилгын гадна тал өнгө үзэмжтэй харагддаг. Цаг хугацаа өнгөрөх тусам хавтангийн өнгө цайрч бүдэгрэхгүй, өнгөлөг байдаг ба бороо, цас, ус, галд тэсвэртэй байдаг.

ДОТОР ЗАСАЛ ЭЗЭГТЭЙ ТАНЫ МЭДЭЛД

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх шаргал өнгийн  хана, гантиг чулуун плита, чамин гэрэлтүүлэг, тав тухыг тань хангах энгийн бөгөөд тансаг тавилгуудаар бүх өрөөг тохижуулах боломжтойгоор интерьер дизайны шийдлийг онцолж өгч байна. Мөн худалдан авагч та өөрийн хүсэл, сонирхолд нийцүүлэн дотор заслыг хийлгэх бүрэн боломжтой.

ХАМГИЙН ТОМ ХИЙМЭЛ НУУРТАЙ ХОТХОН

“Хан төгөл” хотхон нь 2400 метр квадрат талбай бүхий 1 метрийн гүнтэй Монголдоо  хамгийн том хиймэл нуурыг шийдэж өгсөн хаус хотхон билээ. Хотхоны 63 хувьд  ногоон байгууламж буюу Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон мод, модлог ургамал, цэцгийг цэцэрлэгжүүлэхээр төлөвлөсөн.

ҮЕ ТЭНГИЙН НАЙЗУУДТАЙГАА ТОГЛОХ НАЙЗЛАХ БОЛОМЖИЙГ ОЛГОНО

Бяцхан үрсээ /0-4, 2-6, 6-12, 12-дээш нас/  ангиллаар тоглох тоглоомын талбайг хотхон төвд шийдэж өгсөн.

  • 0-4 нас – Бага насны хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд тохирсон жижиг тоглоомнууд
  • 2-6 нас – Цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан аюулгүй зөөлөн резин шалтай, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй тоглоомууд
  • 6-12 нас – Хүүхдийн төлөвшил болон сэтгэх чадавхийг хөгжүүлэх тоглоом
  • 12-с дээш – Хүүхдийн бие бялдар, өсөлтөд зориулсан спорт тоглоом

СПОРТЛОГ ААВ, ЭЭЖҮҮД

Найз нөхөд гэр бүлээрээ спорт тоглоом тоглож чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх стандартын шаардлага хангасан Хөл бөмбөг, Сагсан бөмбөг, Газрын теннис, Элсний волейболын талбай байхаар гадна спорт тоглоомын хэсгийг шийдсэн. Мөн спорт талбайн хажууд нийтийн ариун цэврийн газрыг төлөвлөсөн.

ХАМГИЙН УРТ ДУГУЙН ЗАМТАЙ ХОТХОН

Монголдоо хамгийн урт буюу гүйлтийн болон дугуйн замыг 2 метр өргөнтэй, 1000 метрийн урттай байхаар төлөвлөсөн нь дугуй сонирхогч, эрүүл мэнддээ анхаардаг хэн бүхний сонголт байх боловуу.

КЛАБ ХАУС

Хотын автозамын түгжрэлд орж цаг заваа үрэхгүйгээр өөрт хэрэгтэй үйлчилгээг дэргэдээсээ авах боломжийг бүрдүүлнэ. Үүнд,

  • Бизнес уулзалт хийх танхим
  • Гоо сайхан, спа
  • Тансаг зэрэглэлийн ресторан
  • Банк
  • Өдөр өнжүүлэх
  • Мини маркет
  • Кофе шоп
  • Хими цэвэрлэгээ
  • VIP уулзалтын өрөө

200 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТЭЙ ХОТХОН

Хүүхдийнхээ өсч торниход орчин нөхцөлд санаа зовнихгүй, цэцэрлэгт хамрагдах гэж  сугалаа сугалах шаардлагагүй. Учир нь хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих үүднээс бид таны бяцхан хүүхдэд зориулан 200 хүүхдийн цэцэрлэгийг төлөвлөж өгсөн.

СПОРТ ЦОГЦОЛБОР

Олон улсын чанарын шаардлага хангасан спорт тоноглол, шал, халаалт, хөргөлт, гэрэлтүүлгийн иж бүрэн ухаалаг системтэй спорт цогцолборыг барина.

  • Сагсан бөмбөгийн талбай
  • Волейболын талбай
  • Усан бассейн
  • Саун, жакуз
  • Фитнес
  • Иога
  • Эрүүл хооллолтын кафе
  • Бүх насныханд зориулсан төрөл бүрийн дугуйлан

КОНСЬЕРЖ ҮЙЛЧИЛГЭЭГ БҮРЭН ШИЙДСЭН

Let us coordinate your trip. From show tickets to restaurant reservations, tours and more, we can take care of it all. Pamper yourself with a spa treatment, enjoy one of Las Vegas’ world class golf courses, or celebrate in style for any occasion.

Үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар төлөвлөж, судлаж байгаа иргэд дараах консьерж үйлчилгээг нэвтрүүлсэн эсэхийг нэн тэргүүний шалгуураа болгодог.

  • Гэр цэвэрлэх үйлчилгээ
  • Хүүхэд харах үйлчилгээ
  • Дуудлагын жолооч
  • Гэрийн тэжээвэр амьтан харах
  • Хими цэвэрлэгээ
  • Хүүхэд хүргэж өгөх, авах

БҮХ ХЯНАЛТ ТАНЫ ГАРТ  

Франц улсын LEGRAND брэндийн гэрийн автоматжуулалтын системийг танай гэр бүлд санал болгож байна. Энэхүү автоматжуулалтын систем нь та дэлхийн хаана ч байсан гэрийнхээ бүхий л зүйлийг гар утас, таблет ашиглан алсаас хянан удирдах боломжтой. Мөн 24 цагийн харуул хамгаалалт, орчин үеийн нэгдсэн камержуулалтын системийг суурилуулж өгсөнөөр “ХАН ТӨГӨЛ” хотхондоо халуун ам  бүлээрээ амар тайван амьдрах болно.

Гэрлийн удирдлага

  • Галын аюулгүйн систем
  • Хөдөлгөөн мэдрэгч
  • Автомат хөшигний удирдлага
  • Ус алдахаас хамгаалах мэдрэгч дохиолол
  • Ухаалаг унтраалга
  • Гэрийн температур тааруулах
  • Гражын хаалга

Хаалганы нууцлал

  • Нууц код
  • Түлхүүр
  • Чип
  • Гар утас зэргийг та гар утас, таблет зэрэг ухаалаг төхөөрөмж ашиглан хаанаас ч хэзээ ч бүрэн удирдаж болно.

 

Leave a Reply

Your email address will not be published.