Тоглоомын талбайд хүүхдээ аюулгүй байлгах 6 алхам

Хүүхдийг гадаа тоглоомын талбайд тоглуулах нь хүүхдийнхээ энергийг зөв зарцуулах, задгай агаарт бусад хүүхдүүдтэй тоглох сайхан боломжыг олгодог. Тоглох нь хүүхдийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тоглоомын талбайд хүүхдийн бие бялдар, асуудлыг шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх зорилготой дүүжин, гулсуур, авирах тоглоом гэх мэт төрөл бүрийн тоглоом байдаг. Хүүхэд тоглоомын талбайд бусад хүүхдүүдтэй хамт гүйх, тоглохоос эхлээд янз бүрийн хөгжилтэй зүйл хийж хөгжилдөж чаддаг. Тоглоомын талбай нь хүүхдийн хөгжилдөн тоглох орчин болж чаддаг ч гэсэн нөгөө талаараа гэмтэж бэртэх аюул өндөр байдаг. Ихэнх тохиолдолд эвдэрсэн тоглоом дээр тоглосон, тоглоомыг зориулалтынх нь дагуу ашиглаагүй мөн эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж хүүхдүүд их гэмтэж бэртэх тохиолдол гардаг байна. Тоглоомын талбайд тоглож байгаад гэмтсэн ихэнх тохиолдлын дийлэнх нь жижиг шарх, зүсэгдэл байдаг ч гэлээ аюултай үед яс хугарах, шүдээ гэмтээх, толгойгоо доргиох хөдөлгөх гэх мэт илүү хүнд бэртэл авах боломжтой байдаг. Харин эцэг эхчүүд та бүхэн дараах аюулгүй тоглох энгийн арга хэмжээг дагаж мөрдөхөд хүүхдийнхээ тоглоомын талбайд гэмтэж бэртэх эрсдлийг бууруулж чадна.

 

  1. Тоглоомын талбай аюулгүй эсэхийг харж мэдэн шалгах
    Хүүхдээ тоглоомын талбайд тоглуулахаас өмнө тухайн газраар явж шалгалт хийж болно. Тоглоомын талбайд хагарсан шил, ямар нэгэн эвдэрсэн хугарсан тоглоом байгаа эсэхийг шалгаарай. Тоглоомын эрэг боолт сул эсвэл алга болсон байна уу? аль эсвэл бүдэрч унахаар том сул чулуу байгаа эсэхийг ч шалгасан болно.
    Мөн тоглоомын талбай зориулалтын резинэн зөөлөвчтэй шалтай байх ёстой бөгөөд цэмэнт, шороо, өвсөн гадаргуу дээр хүүхэд унахад гэмтэж бэртэх том шалтгаан болдог.
  2. Хүүхдийн насанд тохирсон тоглоом дээр тоглуулах
    Хүүхэд тоглож байхдаа гэмтэх бас нэг нийтлэг шалтгаан бол хүүхэд өөрийн биеийн хэмжээ наснаасаа хэт том тоглоом дээр тоглох явдал юм. Иймд та харэв 3-с доош насны хүүхэдтэй бол өндөр гулсуур, унах магадлалтай аливаа өндөр том тоглоом зэрэгт тоглуулхаас зайлсхийгээрэй. Хүүхэд хэдий тоглох сонирхлоо илэрхийлсэн ч гэсэн хамгийн түрүүнд хүүхдийнхээ аюулгүй байдлыг бодон өөр зүйлд сатааруулан хүхдийнхээ төлөө чадах зүйлээ хийгээрэй.
  3. Тоглоход тохиромжтой хувцаслах
    Тоглоомын талбай руу гэрээсээ гарахын өмнө хүүхэддээ аюулгүй, биед эвтэйхэн хувцас өмсгөх хэрэгтэй. Тоглоомын талбай тоос шороо, бохир, шавар зэрэг байдгийг санан толбо болж урагдсан ч хамаагүй хувцасаар хувцаслан чөлөөтэй тоглох боломжыг нь олгоорой. Мөн ямар нэгэн багана төмөр зэрэгт хүүхдийн хувцас тохогдох аюултай тул сул хувцаснаас аль болох зайлсхийгээрэй. Хүүхэд хүзүүндээ хүзүүний зүүлт, ороолт зүүсэн бол тоглохоос өмнө авснаар ямар нэгэн зүйлээс боомилогдох аюулаас сэргийлнэ.
    Задгай шаахай, сандал биш битүү тайлагдах магадалал багатай гутал өмсүүлснээр хүүхдийн хөлийг гэмтэхээс хамгаалах боломжтой.
    Мөн хувцаснаас гадна зуны улиралд хүүхддийг нарших, арьс түлэгдэхээс сэргийлэн нарны тос түрхэж саравчтай малгай байнга өмсүүлж байгаарай.
  4. Хүүхдүүддээ хяналт тавих
    Хүүхдүүдээ тоглоомын талбайд аюулгүй байлгах хамгийн энгийн бөгөөд хамгийн чухал арга бол үргэлж хүүхдээсээ нүд салгахгүй хараа хяналт тавих явдал юм. Ингэснээр та хүүхдээ алга болох, төөрөх, гэмтэж бэртэхээс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Бага насны хүүхдийг тоглоомын талбай дээр тоглуулж байхдаа утсаа хэзээч бүү удаан хугацаагаар оролдож байгаарай.
  5. Цаг агаарыг ажиглах
    Зуны улиралд метал, хөнгөн цагаан материалаар хийсэн тоглоомын талбайн гадаргуу нь хүүхдийн арьсыг түлэх хэмжээний халсан байдаг. Хуванцар дүүжин, савлуур хүртэл халуун болно. Иймд хэт халуун үед хүүхдээ тоглуулах гэж байгаа бол савлуур гулсуурын гадаргууг хүрч үзэн шалгаж болно. Хэрэв
    бороо орсны дараа тоглох гэж байгаа бол шат, тавцан дээр тогтсон усанд хүүхэд хальтарч унах эрсдэлтэйг анхаараарай.
  6. Хүүхдүүдтэйгээ ярилцан хэрхэн зөв тоглохыг зааж өгөх
    Эцэг эхчүүд хүүхэддээ бусад хүүхдүүдтэй хэрхэн тоглох юу хийх, юу хийж болохгүйг зааж өгч байх хэрэгтэй. Бусдыг түлхэж болохгүй, түлхэх нь яагаад аюултай юу тохиолдож болох, гулсуураас хүүхэд босоогүй байхад араас нь яагаад гулсаж болохгүй талаар сайтар ойлгуулан ярилцаж байгаарай.
    Хүүхэддээ зөв боловсон байхыг уриалж хамтдаа ээлжлэн хуваалцаж тоглож байгаа гэдгийг ойлгуулаарай.

Эцэст нь хэлэхэд тоглоомын талбайд хүүхэд цэвэр агаарт чөлөөтэй тоглож хөгжилдөх хамгийн тохиромжтой газар юм. Эцэг эхчүүд хүүхдүүдээ анхааралтай ажиглаж, хэрхэн бусадтай эвтэй найртай эелдэг боловсон тоглохыг ойлгуулах нь цаашид амьдрал дээр ч зөв хүн болж гарах чадварыг хөгжүүлэх юм шүү

Leave a Reply

Your email address will not be published.