Спортын төрлүүдийн онцлог болон давуу талууд юу вэ?

Та бүхэнд хүргэж байгаа цуврал зөвлөгөө мэдээллийн энэ удаагийнхаа буланд спортоор хичээллэхийн давуу талуудыг хүргэж байна. Дашрамд, дараах спортын бүх төрлөөр та Хан төгөл хотхондоо хичээллэх бүрэн боломжтой юм шүү.

Гүйлт

Хамгийн хямд мөн үр дүнтэй аргаар эрүүл мэнддээ анхаарах арга зам бол гүйлтээр хичээллэх.  Гүйх нь таныг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхээс гадна, илүүдэл жинг хасч, булчингийн үйл ажиллагааг болон эрүүл мэндийг тань сайжруулдаг. Мөн зүрхний үйл ажиллагааг идэвхжүүлж, биен дэх цусны урсгал, хүчилтөрөгчийн хэмжээ ихэсгэдэг байна. Гүйлтээр хичээллэж байгаа тохиолдолд таны даралт багасч, ясны бүтэц сайжирч хожим ясны сийрэгжилт болно гэж санаа зовних хэрэггүй болох юм. Хэрэв та гүйж эхлэх гэж байгаа бол биед эвтэйхэн даавуун хувцас өмсөн эхний хэдэн минут алхан өөртөө ачаалал хэт их өгөхгүйгээр бага багаар хурдаа нэмж биеэ дасгах хэрэгтэй. Гүйж дууссаныхаа заавал ус ууж , алдсан шингэнээ нөхөх хэрэгтэй бөгөөд гүйж байхдаа ч бага бага балгах ёстой бөгөөд амьсгалаа мөн зөв авах нь чухал ба амаараа амьсгалж, амьсгалаа гаргаж байх нь таны булчинд хүчил төрөгчийг бэлэглэдэг байна.

 

Ихэнх хүмүүс автомашинаас зайдуу ногоон байгууламжид гүйхийг чухалчилдаг. Хан төгөл хотхоны хувьд Монголдоо хамгийн урт буюу гүйлтийн болон дугуйн замыг 2 метр өргөнтэй, 1000 метрийн урттай байхаар төлөвлөсөн нь дугуй сонирхогч, эрүүл мэнддээ анхаардаг хэн бүхний сонголт байх боловуу.

 Усан спорт

Спортын төрлүүдээс хүний биед хамгийн сайн нөлөөлж, тэсвэр хатуужилтай, эрүүл чийрэг, гоо сайхан болгодог төрөл нь усан спорт юм. Усанд сэлэх нь биеийн галбирыг засч, зүрхний булчингийн үйл ажиллагааг сайжруулж, хүчилтөрөгчийг булчингуудад тарааж цусны эргэлтийн системийг сайжруулдаг идэвхтэй үйл ажиллагаа гэж анагаах ухаанд үздэг. Усанд сэлэхэд хүний бие хэвтээ тэнхлэгт байрлах тул сээр нурууны яс үеүдээр дарах биеийн жингийн ачаалал арилж, нурууг тэнэгэр байлгах, биеийн тэнцвэрийг хадгалж байх үүрэг ноогддог, нурууны булчингуудад ирэх энэ ачааллыг ашиглан нурууны бөгтөр, гэдгэр, муруй, хазгай хэвшил гэмтлийг эмчилдэг байна. Манай хотхоны спорт комплекст мөн усан бассейныг сүүлийн үеийн орчинг бүрдүүлэн байгуулж буй юм.

Иога

Сэтгэлийн амар амгаланг олж, аз жаргалтай байх улмаар төгс бие галбиртай болох  нь иогоор хичээллэдэг хүмүүсийн гол зорилго байдаг. Иог хийснээр хүний биеийн бүхий л хэсгийн мэдрэлүүд сэргэж, цусны урсгал, энергийн урсгал, тунгалагийн урсгал сайжирч энергийн хүрдүүд нээгдэж, хүний гэрлэн бие цэвэрлэгддэг. Ингэснээр хамгийн гол нь стресс бухимдал, сөрөг муу бодолгүй болж, сэтгэлийн амар амгаланг мэдэрдэг бөгөөд амьдралын бүхий л зүйлд хандах хувь хүний хандлагыг өөрчилдөг байна.Хан төгөл хотхон нь эзэгтэй, бүсгүй таны хичээллэх гайхалтай Иога заалыг мөн тохижуулж байна.

Уран гулгалт

“Хан төгөл” хотхон нь 2400 метр квадрат талбай бүхий 1 метрийн гүнтэй Монголдоо  хамгийн том хиймэл нуурыг шийдэж өгсөн хаус хотхон билээ. Тэгвэл өвлийн улиралд энэхүү хиймэл нуур маань уран гулгалтын талбай, мөсөн гулгуур болон хувирах юм. Та тэшүүртэйгээ гэрэээсээ гарахад л хангалттай.

Волейбол

Багийн спортуудаас сонирхогч, хичээллэгч олонтой манай улсад тасралтгүй хөгжиж байгаа спрот бол мэдээж гар бөмбөг буюу волейбол. Волейболоор хичээллэснээр нүдний хараа сайжирч орон зайг баримжаалах чадвар нэмэгдэнэ, биеийн бүхий л хэсгийг цогцоор нь хөгжүүлдэг, үйлдэл бүр нь арга техник шаарддаг, хурдтай хүчтэй идэвхитэй болгодог гэж дүгнэдэг. Мөн багаар тоглох урлагт суралцсанаар хувь хүний бусадтай харилцах, аливаа асуудалд бусдын үгийг хүндлэлтэй хүлээн авч шийдвэр гаргах чадвар дадалд сургадаг билээ.

Фитнес

Эрүүл амьдралын хэв маяг, төгс бие галбирыг олж авахын бид эрэл хайгуул хийсээр л байдаг. Яг ямар дасгал булчин хөгжүүлэхэд илүү үр дүнтэй байна, хаана, юу хийвэл хурдан жин хасах вэ, яаж хоолловол булчингийн масс нэмэх вэ гэх мэтчилэн олон асуултууд ар, араасаа ундарсаар байдаг. Тэгвэл энэахүү бүх асуултад хариулах мэргэжлийн багштай фитнесийг Хан төгөл хотхон оршин суугчиддаа санал болгож байна.

Сагсан бөмбөг

Богино хугацаанд оновчтой шийдвэр гаргахад хүсэгчдийн хичээллэх спорт бол яахын аргагүй сагсан бөмбөг. IQ болон EQ-г сайжруулдаг багийн спорт юм.

Дээрх спортын төрлүүдээс гадна таны хүсэл сонирхол, эрмэлзлэлд нийцсэн төрөл бүрийн дугуйлан хичээллэж, багачууд хүүхдүүд маань өөрсдийн нас насны ангилллаар шийдэж өгсөн тоглоомын талбайд тоглон, спортоор хичээллэж гэр бүлээрээ эрүүл чийрэг, эрч хүчтэй, спортлог, халуун дулаан харилцаатай байх бүхий л боломжийг Хан төгөл хотхон цогцлоож байна.

 

Leave a Reply

Your email address will not be published.