Нэг хүнд ногдох ногоон байгууламж “110 м2”

ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН БҮРТ ЗОРИУЛСАН ХАН ТӨГӨЛ ХОТХОН – Нэг хүнд ногдох ногоон байгууламж “110 м2”

Монгол улсын цаг агаар, уур амьсгал эрс тэс эх газрын ширүүн төлөвтэй байдаг тул манай орны хот суурин газрын цэцэрлэгт байгууламжийг төлөвлөхөд газар нутгийн онцлог шинж, тарих ургамлын биологийн онцлог, гоёл чимэглэлийн үзүүлэлт зэргийг уялдуулах нь чухал байдаг.

Ногоон байгууламж гэдэг нь архитектурын салбарт эрт дээр үеэс одоог хүртэл хөгжин бий болсоор байгаа бөгөөд хүрээлэн буй орчинд ямар ч хоргүй, цахилгаан эрчим хүчний хэрэглээ бага ашиглах дэвшилтэт технологи нэвтрүүлсэн байгальд ээлтэй барилга байгууламж юм. Ногоон байгууламж нь нийгэмд ашиг тустай төдийгүй яваандаа барилга байгууламжид тавих гол шалгуур үзүүлэлт, стандартын нэг болоод байна.

Хот суурин газруудад ногоон ургамал, мод бутыг их хэмжээгээр тарьж ургуулах нь тухайн хэсэгт гоо сайхны мэдрэмжийг өгч гоёмсог өнгө үзэмжтэй харагдуулахаас гадна хүрээлэн буй орчныхоо эрүүл ахуйг сайжруулан дараахь үүргүүдийг гүйцэтгэдгээрээ онцгой ач холбогдолтой юм.

Үүнд:

Хэт халуун агаарыг хэмийг буулган сэрүүн цэнгэг агаар үйлдвэрлэх
Нүүрстөрөгчийг өөртөө шингээн хүчил төрөгчийг ялгаруулах
Дуу чимээг багасган нам гүн ая тухтай орчныг бий болгох
Агаарт дэгдсэн тоос шороо, утаа тортгийг өөртөө шингээн агаарыг цэвэрлэх
Ус чийгийн горимыг тэнцвэржүүлэх гэх мэт маш олон төрлийн чухал ач холбогдолтой.
Дэлхийн хэмжээнд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дунджаар 15-18 метр кв байдаг. Монгол улсын барилгын тухай хуулинд барилга байгууламжийн нийт талбайн 30%-с багагүй хувь нь ногоон байгууламж байх нь зохистой хэмээн хуульчилсан байдаг боловч манай нийслэл Улаанбаатар хотын маань нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 6 метр кв байна.

Харин Хан Төгөл Хотхон 200 айлын хаус төлөвлөсөн нийт 19 га газрын 63%-ийг эзлэх талбайд эрүүл цэнгэг агаар бэлэглэх ногоон байгууламж байх бөгөөд энэ нь нэг хүнд ногдох хэмжээ нь 110 метр кв байна. Энэ нь Улаанбаатар хотын оршин суугчдаас 20 дахин их ногоон байгууламж ногдож байна.

Хан Төгөл хотхон нь Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон мод, модлог ургамал болох Гацуур, Монос, Голт бор, Чацаргана, Өрөлт, Хуш, Нарс, Агч мод, Алимны мод, Гүйлс, Хайлаас, Нэрс, Тошлоо, Бөөрөлзгөнө, Буйлс, Нохойн хошууг харин гоёмсог цэцэгсээс Цээнэ, Паркын сарнай, Сараана, Намуу цэцэг зэргийг орчин үеийн Ландшафтын аргаар хотхоны төлөвлөлттэй уялдуулан хараа булаам үзэмжтэйгээр хослуулан цэцэрлэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн айл бүрийн эдэлбэр газрыг ногоон байгууламжаар тусгаарлаж өгсөн нь оршин суугчид чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх, дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэнддээ анхаарал хандуулахын дэмжих, хөршийн холбоог сайжруулахад оршиж байна.

“ХАН ТӨГӨЛ” хотхоны танилцуулгаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах зурган дээр дарна уу!

Leave a Reply

Your email address will not be published.