Консьерж үйлчилгээ гэж юу вэ?

Консьерж үйлчилгээ гэж юу вэ?

Их хотын завгүй иргэдийн хувийн туслах, завгүй амьдралын хэв маягийн оновчтой менежмент болсон шинэ үйлчилгээ олноор нэвтэрч байгаагаас шилдэг үйлчилгээгээр тодроод байгаа Консьерж үйлчилгээг та бүхэндээ танилцуулъя.

Өндөр зэрэглэлийн зочид буудал, оршин суугчдын тав тухыг 100 хувь хангасан хаус хотхон, орон сууц, банк, онгоцны буудал, банк гэх мэт газруудад энэ үйлчилгээ хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл консьерж үйлчилгээг зөвхөн зочид буудлын сервис гэж үздэг байсан бол сүүлийн үед энэхүү үйлчилгээг өндөр зэрэглэлийн, оршин суугчдынхаа ая тухыг нэн тэргүүнд тавьж буй хаус хотхон, орон сууцны хорооллынхон энэхүү үйлчилгээг авч эхлээд буй юм.

 

Үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар төлөвлөж, судлаж байгаа иргэд ч мөн адил энэхүү үйлчилгээг нэвтрүүлсэн эсэхийг нэн тэргүүний шалгуураа болгодог.

Консьерж үйлчилгээ нь:

  • Хүүхдийг сургууль, цэцэрлэгт хүргэн өгч, авах.
  • Хүүхэд саатуулах, гэрийн даалгавар хийлгэх, тоглуулах үйлчилгээ
  • Гэрийн цэвэрлэгээ
  • Шаардлагатай зүйлс жишээ нь хүнсний бүтээгдэхүүнийг авч хөргөгч “дүүргэх”,
  • Гэрийн тэжээвэр амьтныг асрах,
  • Гэрт шаардлагатай засвар үйлчилгээг хийх
  • Ресторан, үзвэр, тийз, гоо сайхны болон бусад бүх төрлийн газруудад цаг авч, захиалга өгөх,
  • Зочин ирэхэд гэр цэвэрлэн, зоог бэлтгэх, зочин явсны дараа цэвэрлэгээ хийх үйлчилгээ гэх мэт оршин суугчийн бүхий л хэрэгцээ шаардлага, тав тухыг бүрэн хангах үйлчилгээг өдөр бүр авах боломжоор хангадаг байна.

 

Leave a Reply

Your email address will not be published.