ДАРХЛААГАА ДЭМЖИХ ЭНГИЙН БӨГӨӨД ҮР ДҮНТЭЙ АРГУУД

Дэлхий нийтийг түгшээгээд буй коронавирусын халдвар манай улсад дотоодод бүртгэгдэн  хөл хорио тогтоон Дэлхийн олон оронд тархаад байгаа шинэ төрлийн коронавирусын халдварыг Монгол Улс дотооддоо алдсан тул хатуу хөл хорионы дэглэм тогтоон, тус өвчний хүрээг хумих, урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүхий л салбарт хэрэгжүүлэн, энэхүү нөхцөл байдлыг хохирол багатай даван туулахын тулд хичээж байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс иргэдэд хандан урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл ахуйг сахихын зэрэгцээ дархлаагаа дэмжих зөвлөмжийг гаргажээ. Ханиад томууны дэгдэлт өндөртэй байгаа энэ үед дархлааны системээ хэрхэн дэмжих талаар хэд, хэдэн энгийн бөгөөд үр дүнтэй зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

Чанартай хоол идэж байх

Өдөр бүр чанартай хоолыг хангалттай хэмжээгээр идэж гэмээнэ цусан дахь сахарын хэмжээ хэвийн байх болно. Харин хоол тэжээлээс авах шим тэжээлийн хэмжээ багасаад ирэхээр дархлааны системд муугаар нөлөөлдөг байна. Гэхдээ дархлаагаа сайжруулна гээд ямар ч хамаагүй юм идээд байж болохгүй. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаанд тустай нь амин дэм, антиоксидантаар баялаг хүнснүүд багтана. Тухайлбал, жимс жимсгэнэ, брокколи, ногоон өнгөтэй хүнсний ногоо, цитрусын төрлийн жимс зэргүүдийг нэрлэж болно.

Ашигтай бактеритай хүнс хэрэглэх.

Бидний дархлааны системийг дэмждэг зүйл нь биен дэх ашигтай бактерийн тоо өндөр байх тусам биеийн үйл ажиллагаа өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх, дархлааны системээ сайжруулах гэх мэт үйл ажиллагаа эрчимтэй сайн явагддаг байна. Ашигтай бактерийн тоо толгойг олшруулдаг хоол нь эслэг бүтээгдэхүүн. Тухайлбал, тараг, айраг, хоормогоос эслэг авч болох нь.

Хангалттай унтаж, амарч байх

Хүн биеийнхээ эрч хүчийг сэргээж, бие махбодоо эрүүл байлгахын тулд өдөрт 6-10 цаг унтаж байх хэрэгтэй. Харин нойроо дутуу авснаас дархлааны систем муудаж, гаднаас орж ирэх нян, халдварт эмзэг болдог. Түүнчлэн хангалттай нойр авч байхын тулд кафейний хэрэглээгээ хянаж байх хэрэгтэй. Хэрвээ та орондоо аль хэдийн орсон ч унтаж чадахгүй байвал, биеэ суллаад, тухтай байрлалд хэвтээд, чадахаараа гүнзгий амьсгалж, амьсгаагаа тоолоорой. Ингэх нь биеийг тайвшруулж, амархан унтахад тусалдаг.

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

Тогтмол, зохистой хэмжээтэй дасгал хөдөлгөөн нь биеийн ерөнхий эрүүл мэндэд тустай болохыг хүн бүхэн мэдэх биз ээ. Дасгал хийснээр бодисын солилцоо, зүрх судасны үйл ажиллагаа сайжирч улмаар дархлаа дэмжигддэг. Мөн зохистой хэмжээнд дасгал хөдөлгөөн хийснээр нян, вирустэй тэмцдэг цагаан эс болон T-эсийн тоо нэмэгддэг болохыг судалгаагаар баталсан байна. Хэрэв та gym-д хичээллэх боломжгүй бол өдөрт дунджаар 30 минут алхаж, дээспланк зэрэг гэртээ хийж болох дасгалуудыг туршиж болно.

Тайван байх

Хүний оюун санаа болон бие организм хоорондоо нягт холбоотой. Тухайлбал сэтгэл санаа тогтворгүй болж, стресст автахад ходоод хямарч, зүрх судас өвчилдөг нь үүнийг батална. Хэдийгээр эрдэмтэд стресс болон дархлааны тогтолцооны хоорондын холбоог үргэлжлүүлэн судалж байгаа ч стресст орсноор кортизол (стрессийн даавар) ялгарч, энэ нь улмаар нян, вирустэй тэмцэх дархлааны чадварыг сулруулдаг гэж мэдэгджээ. Сонирхуулахад чин сэтгэлээсээ инээж хөхрөлдөх нь стрессийн гормон кортизолыг багасгаж, серотонин, эндорфин, допамин зэрэг “аз жаргалын” гормонуудыг ялгаруулж, сэтгэл санаа болон бие организмыг тайвшруулж, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна.

Д витамин

Д витамин нь арьсан доор нарны гэрлийн нөлөөгөөр нийлэгждэг бөгөөд хүний дархлааг дэмжиж өгдөг хамгийн чухал амин дэм юм. Биед Д витамин дутагдах үед дархлааны систем муудсанаас бие суларч, амархан өвчин тусдаг байна. Д витамины өдрийн хэрэглээгээ авахын тулд та нүүр, гараа 20 минут наранд гаргахад л хангалттай. Түүнчлэн малын элэг, өндөгний шар, загасны мах зэргээс авч болдог.

Мөөг идэх

Мөөгөнд агуулагдах бета “глукан” хэмээх “полисахарид” нэгдэл нь дархлааны системд сайнаар нөлөөлдгийг олон судалгааны үр дүнгээр нотолсон.  Түүнчлэн мөөгийг түүхийгээр идэх нь илүү сайн үйлчилгээтэй аж

Ус сайн уух

Дархлаагаа сайжруулах, мөн өвчтэй байгаа үедээ шингэн юм маш сайн уух хэрэгтэй. Түүнчлэн ногоон цай нь маш сайн нөлөөтэй гэдгийг та бүхэн аль хэдийн мэдэж байгаа байх. Гэхдээ та дархлаагаа сайжруулна гээд хэтэрхий их ус уугаад байж болохгүй. Харин та усыг хэвийн хэмжээнд ууж байгаа эсэхээ шээснийхээ өнгөөр шинжиж болно.

Сахарын хэрэглээгээ багасгах

Сахарыг чихрийн манжин, чихрийн нишингээс гаргаж авдаг боловч үйлдвэрлэлийн явцад маш олон хорт бодисууд нэмэгддэг байна. Түүнчлэн сахарын хэрэглээ нь тамхитай адил донтуулдаг болохыг Францын эрдэмтэд тогтоосон байна. Үүгээр ч барахгүй нэг халбага сахар хүний дархлааны системийг дөрвөн цагийн дотор 30 хүртэлх хувиар бууруулдаг аж. Хэрвээ таны дархлаа муудаж, бие сулраад байгаа бол сахарын хэрэглээгээ багасгах хэрэгтэй.

Дархлаагаа дэмжин гэртээ байж өөрийгөө болон гэр бүлээ хамгаалцгаая.

Leave a Reply

Your email address will not be published.