Бүрэн цутгамал барилгын онцлог

Орчин үеийн барилгад төмөр бетон бүтээц эдлэлийг өргөн хэрэглэж байна. Цутгамал бетон, төмөр бетон бүтээц эдлэл нь физик механикийн өндөр үзүүлэлттэй, удаан эдлэгддэг, температурын болон ус чийгийн нөлөөлөлд тэсвэртэй байдгаас гадна энгийн аргаар орон нутгийн дүүргэгч материал эх орны үйлдвэрийн цемент хэрэглэн үйлдвэрлэж болдог нь ийнхүү барилгад өргөн хэрэглэх нөхцлийг бүрэлдүүлж байгаа юм.

Төмөр бетон каркасан хийцтэй барилгыг бодвол бүрэн цутгамал хийцтэй барилга өртөг өндөртэй. Гэхдээ эндээс гурван том зүйлийг хожих боломжтой. Барилга барих хугацаа, барилгын бат бөх аюулгүй байдал, барилгын шинэ технологи эзэмших.
Барилга угсралтыг бүрэн цутгаж хийсэн барилгын үндсэн бүтээцэд ямар ч асуудал үүсэхгүйгээс гадна 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, аливаа байгалын гамшиг зэргээс бүрэн хамгаалагдсан. Үндсэндээ ханан бүтэцтэй барилгын ачаалал авах системтэй адил боловч давуу тал нь нэгдмэл цул төмөр бетоноор хийсэн байдаг ба барилгын зарим хэсэгт арагт бүтээцтэй адилхан зарчмаар ажилладаг баганан систем бас оруулж болдог нь энэ технологийн давуу тал юм.Зарим барилгын компаниуд гадна ханыг цутгаад дотор хануудад буюу өрөө хоорондын ханад цементен хавтан гэх мэтийг ашиглаж байгаа нь дуу тусгаарлах болон уг ханад тавилга эд зүйлийг тогтоох боломжгүйгээр хийсэн байдаг.

Leave a Reply

Your email address will not be published.