Байгалийн боржин чулууны гайхамшиг

Боржин чулууны шинж чанар
Байгалийн гаралтай боржин чулуу нь пегматик гаралтай гол чулууны нэг бөгөөд өнгөлгөөний чулууны ангилалд багтана. Боржин нь болор, халтмал, молор, биндэрьяа, апатит, ортит, циркон, монацит, колумбит, танаталит, пирохлор, литий, цагаан тугалга, молибденит, титан, уран, хайлуур жонш зэрэг олон эрдсийг агуулдаг. Боржин нь нүх сүвгүй, ус нэвчдэггүй, бөх бат, хүйтэн даахдаа сайн.

борголжин чулуу

Боржин чулууны давуу тал
Дулаан алдалтын итгэлцүүр нь бага байдаг учир бусад хавтангаас дулаан, хүйтнийг сайн баридаг технологитой.
Бат бөх чанартай: Чулуун хавтан 25 мм зузаантай гадны хүчтэй мөргөлт, доргилт зэрэгт бусад гадна фасад хавтангаас тэсвэртэй.
Өнгө үзэмж: Нэгэн төрлийн өнгөтэй, хавтангийн өнгө өөр ондоо харагдахгүй үзэмжтэй дулаахан уур амьсгал төрүүлдэг ба барилгын гадна тал өнгө үзэмжтэй харагддаг.

борголжин чулуу

Цаг хугацаа өнгөрөх тусам хавтангийн өнгө цайрч бүдэгрэхгүй, өнгөлөг байдаг ба бороо, цас, ус, галд тэсвэртэй байдаг.

Хан Төгөл төслийн хүрээнд хийгдэж байгаа БАРИЛГЫН ГАДНА ФАСАД, ЦОНХ, ХААЛГА, БАГАНЫН ГОЁМСОГ ХҮРЭЭ нь мөн адил байгалийн боржин чулуугаар хийгдэж байгаа нь барилгын өнгө үзэмж бат бөх чанарыг улам нэмэгдүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published.