Skip links

Ногоон байгууламжийн ашиг тус

Ногоон байгууламжийн ашиг тус  

Байгальтай ойр байх нь стрессийг багасгах, агаарын бохирдлыг бууруулахаас эхлээд хүний ​​оюун санаа, бие бялдар, нийгмийн олон янзын ашиг тустай. Хүний ​​эрч хүч, бүтээлч чадвар нь сэргээгдэх нөөц бөгөөд эрүүл амьдрах, хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгодог. Сүүлийн жилүүдэд төрийн байгууллага, иргэн аль аль нь ногоон байгууламжийн бодит үр өгөөжийг ойлгож, түүнийг ашиглан амьдралын чанараа хэрхэн сайжруулахад анхаарч эхэлж байна.

Сэтгэлзүйд нөлөөлөх ашиг тус

Тархийг эмчилдэг

Ногоон байгууламж бий болгож түүнийгээ арчлах нь цэвэр агаараар амьсгалж, тархинд үүсээд байгаа уур уцаарыг үгүй болгодог. Зүлэг ногоо тарьж, ургамал арчлах явцдаа хүн өөр зүйлийг бодохгүйгээр тухайн нөхцөл байдалдаа анхаарал хандуулдаг нь нэг төрлийн эмчилгээ болж өгдөг.

Стрессийг бууруулдаг

Цэцэрлэгт хүрээлэн, гудамжны модод, тохижуулсан ногоон байгууламжууд нь тайван байдлыг мэдрүүлснээр бидний өдөр тутмын амьдралын стрессийг бууруулдаг.

 

Тархийг амраадаг

Эрдэмтэд ногоон байгууламж нь санамсаргүй анхаарлыг бий болгодог гэж үзжээ. Санамсаргүй анхаарал гэдэг нь хүн өөрийн мэдэлгүйгээр хүрээлэн буй орчны мэдрэхүйн өдөөлтөд өртөж, маш тааламжтай байдлаар анхаарлаа нэг зүйлд төвлөрүүлэхийг хэлдэг. Байгалийн үзэгдэлд анхаарлаа төвлөрүүлснээр сайн дурын анхаарлыг амрааж, хүний ​​сэтгэл зүй эерэгээр цэнэглэгддэг байна.

Бие махбодийн ашиг тус

Эрүүл мэндийг дэмждэг

Дэлхий даяар явуулсан судалгаагаар хүний ​​эрүүл мэндэд ногоон байгууламж эерэгээр нөлөөлдөг болохыг нотолжээ. Цэцэрлэгт хүрээлэн олноор байгуулсан хотууд хэт таргалалт, чихрийн шижин өвчний эсрэг тэмцдэг. Нидерланд, Японд хийсэн сүүлийн үеийн судалгаагаар ногоон байгууламж ихтэй оронд амьдардаг хмүсүүийн эрүүл мэнд сайжирч, нас баралтын түвшин буурч байгааг гэжээ. Цонхоор харах гэх мэт байгальтай орчинтойгоо идэвхтэй харьцах нь хүртэл даралт, түгшүүрийн түвшинг бууруулдаг байна.

 

Илүү хурдан эдгэрдэг

Техасын нэгэн эмнэлэгт сонирхолтой туршилт хийжээ. Ижил өвчинтэй, ижил эмчилгээ хийлгэж буй 2 өвчтөний нэгнийх нь өрөөний цонхоор нөгөө байшингийн тоосгон хана, харин нөгөөнийнх нь цонхоор навчит модод бүхий жижигхэн цэцэрлэгт хүрээлэн харагдахаар тооцжээ. Тэгтэл моддыг харах боломжтой өвчтөнүүдийн мэс заслын дараах хүндрэл бага, өвчин намдаах эм бага тунгаар ууж, байшингийн хана харж байсан өвчтөнүүдээс 8.5 хувиар богино хугацаанд эдгэжээ.

 

Агаарыг цэвэрлэдэг

Хотын ногоон байгууламж агаарыг цэвэрлэж, хэт халууныг бууруулдаг. Чикагод хийсэн судалгаагаар хотын модод агаарт дэгдсэн 234 тонн тоосонцор, 98 тонн азотын давхар исэл, 93 тонн хүхэрлэг хий, 17 тонн нүүрстөрөгчийн дутуу ислийг цэвэршүүлсэн болохыг тогтоожээ. Ургамал, ногоотой хэсэгт байрлах асфальт, бетон, барилгын материалын дулааны нөлөөг ч бууруулдаг байна. Модны сүүдэр доорх хэсгийн агаар нь бүтэн нартай харьцуулахад 5 – 10 °  хүртэл сэрүүн байдаг бөгөөд суурь хучилт нь 36 °  хүртэл сэрүүн байдаг.

 

Нийгмийн ашиг тус

Гэмт хэргийн гаралтыг бууруулдаг

Ихэнх хүмүүс мод, ургамал ихтэй газарт нуугдах боломжтой учраас гэмт хэргийн гаралт харьцангуй их байдаг гэж боддог. Тийм ч учраас задгай талбайг аюулгүй, өтгөн ургамалтай газраас айдаг. Харин Чикагод хийсэн судалгаагаар мод ургамалтай газар нь гэмт хэргийн гаралтыг 2 дахин бууруулдаг гэсэн байна. Учир нь ногоон байгууламж нь сэтгэлзүйд эерөг нөлөө үзүүлж хүчилхийлэл үйлдэх нөхцлийг бууруулдаг, ногоон байгууламжийн орчинд хүмүүс амрах, чөлөөт цагаа өнгөрөөхөөр ирж хүний хөл хөдөлгөөн ихтэй байдаг нь нөлөөлдөг байна. дэг нь

 

Ажлын байрны бүтээмж нэмэгддэг

Бизнесийн байгууллагын орчинд ногоон байгууламж байх нь ажилчдын бүтээмж, ёс суртахууныг дээшлүүлдэг. Судалгаанаас үзэхэд цонхоороо, зургийн жаазнаас эсвэл өрөөндөө байгаа ургамал ногоог байнга харж байдаг оффисын ажилчид илүү тайван болж, сэтгэн бодох чадвар, урам зориг өндөртэй болдог байна.

Аюулгүй жолоодлого Автозамын хажуугаар байх ногоон байгууламж, мод ургамал нь жолоочийн уруу бухимдал, стрессийг бууруулдаг байна. Ингэснээр аливаа осол аваар, жолооч нарын хоорондох маргаан, үл ойлголцол багасах нийгмийн ашиг тусыг авчрах болно.

Эдийн засгийн үр нөлөө Вашингтоны эрдэмтэн Вулфын хийсэн олон удаагийн судалгаанаас үзэхэд хотын төвийн худалдааны дүүргүүдийн гудамжны мод, ургамал нь зочдод маш тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг учраас бусад дүүргийн энгийн худалдааны гудамжнаас илүү борлуулалттай байдаг байна. Судалгаанд оролцсон хүмүүст гудамжны ногоон байгууламж нь таатаай сэтгэгдэл төрүүлэхээс гадна  санал болгож буй бараа, үйлчилгээний чанарын талаархи эерөг үнэлэмжийг нэмэгдүүлдэг гэжээ. Тохижилт хийсэн худалдааны хорооллуудад бусад тохижилт хийгдээгүй дүүрэгт зарцуулахаас 9- 12% илүү их мөнгө зарцуулах хүсэлтэй байгаагаа судалгаанд оролцогчид илэрхийлжээ.

Хүүхдэд үзүүлэх эерэг нөлөө Анхаарлын хомсдлын эмгэгтэй 450 орчим хүүхдийн дунд явуулсан судалгаагаар ногоон байгууламж нь тухайн өвчний шинж тэмдгийг бууруулдаг болохыг тогтоожээ. Өөр нэгэн судалгаагаар мод ургамалтай орчинд тоглосны дараа хүүхдүүд анхаарлаа төвлөрүүлэх, даалгавраа биелүүлэх, зааврыг дагах чадвар сайжирсан байжээ.  Ихэнх хүмүүс байгаль орчинтойгоо харилцахын ач тусыг яагаад мэддэггүй вэ? Хэдийгээр чиглэсэн судалгаагаар ногоон байгууламжийн ашиг тусыг тодорхойлох үнэлгээнүүд гардаг боловч бодит амьдрал дээр түүний үр өгөөж, үр дагаварыг нарийн тодорхойлоход хэцүү юм. Цаг хугацаа өнгөрөх тусам гэмт хэргийн гаралт буурч, хүмүүсийн эрүүл мэнд сайжирч байгааг ногоон байгааламжийн үр нөлөө гэж шууд холбон авч үзэхэд хүндрэлтэй. Цаашид үүнд чиглэсэн судалгаа, үр ашгийн талаарх мэдлэг боловсрол, хотын ерөнхий төлөвлөлтөд ногоон байгаалмжийн ашиг тусыг үнэлж оруулах нь чухал юм. Ногоон байгууламжийг хэт их хөрөнгө оруулалт шаарддаг гэж үздэг хандлага бий. Гэвч үүнийг үнэн зөв тодорхойлох, өнөөдөр зарцуулж байгаа хөрөнгө оруулалт ирээдүйн олон сөрөг үр дагаварыг засаж залруулах урьдач нөхцөл болно гэдгийг тооцоолох хэрэгтэй.

Leave a comment