ЦАГ ТОВЛОХ

Орчин үеийн тансаг зэрэглэлийн амины орон сууцанд зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэг нь ХОТХОНЫ МЕНЕЖМЕНТ юм.
– Засвар үйлчилгээ
– Лавлах үйлчилгээ
– Харуул хамгаалалт
– Гэрэлтүүлэг
– Хяналтын систем
Бид үйлчлүүлэгчдийнхээ одоогийн болон ирээдүйн амьдралын шаардлагыг бүрэн дүүрэн ойлгож, тэднийхээ амьдралын хэв маягт нийцүүлэн олон төрлийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэй, хурдан хугацаанд хүргэхийг зорьж мэргэшсэн ажилтнуудтай баг бүрдүүлэн доорх үйлчилгээг танд санал болгож байна.
– Гэр цэвэрлэх үйлчилгээ
– Хүүхэд асрах
– Дуудлагын жолооч
– Засвар үйлчилгээ
– Гэрийн тэжээвэр амьтан харах үйлчилгээ
– Нийтийн эзэмшлийн талбайн арчилгаа
Бид оршин суугчдынхаа бие бялдар эрүүл мэндэд анхааран спорт цогцолборыг төлөвлөсөн. Энэхүү спорт цогцолбор нь олон улсын чанарын шаардлага хангасан спорт тоноглол, шал, халаалт, хөргөлт, гэрэлтүүлгийн иж бүрэн ухаалаг системтэй.
– Иога
– Волейболын талбай
– Усан бассейн
– Саун, жакуз
– Фитнес
– Сагсан бөмбөгийн талбай
– Эрүүл хооллолтын кафе
– Бүх насныханд зориулсан төрөл бүрийн дугуйлан
Өнөө цагт эцэг эхчүүд хүүхдийнхээ өсөж торних орчин нөхцөлд онцгой анхаарал хандуулж, тэднийг асран хамгаалах, зөв хүн болгон сурган хүмүүжүүлэх, манлайлагч болгон төлөвшүүлэхийг хичээн эрмэлзэх болсон. Тэгвэл энэ бүх цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих үүднээс бид таны бяцхан хүүхдэд зориулан 200 хүүхдийн цэцэрлэгийг төлөвлөж өгсөн.
Оршин суугчдын хэрэгцээг хангахын тулд бид нэгдсэн үйлчилгээний төвийг шийдэж өгсөн. Энэхүү нэгдсэн үйлчилгээний төв нь хотхоны маань оршин суугчид Улаанбаатар хотын төвийг зорьж түгжрэлд орж цаг заваа үрэхгүйгээр өөрт хэрэгтэй үйлчилгээг дэргэдээсээ авах боломжийг бүрдүүлнэ. Үүнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх тав тухтай тансаг орчин, бизнес уулзалт хийхэд зориулан тусгайлан зассан танхим, мөн тэмдэглэлт баяр хийх найз нөхдөөрөө чөлөөт цагаа өнгөрүүлэн дараах үйлчилгээнүүд таны дэргэд байх болно .
– VIP уулзалтын өрөө
– Бизнес уулзалт хийх танхим
– Гоо сайхан, спа
– Кофе шоп
– Тансаг зэрэглэлийн рестарон
– Банк
– Өдөр өнжүүлэх
– Мини маркет
– Хими цэвэрлэгээ
Эрүүл бие, саруул амьдралыг эрхэмлэгч танд өглөө үдшийн цэнгэг агаарыг цээж дүүрэн амьсгалан эрч хүч авах боломжийг бид бүрдүүлж өгсөн. Гүйлтийн болон дугуйн замыг 2 метр өргөнтэй, 1000 метрийн урттай байхаар төлөвлөсөн нь эрүүл мэнддээ анхаарч спортоор хичээллэдэг хүн бүхний дуртай орчин болж чадна.
Зуны зугаатай өдрүүдэд найз нөхөд гэр бүлээрээ спорт тоглоом тоглож чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх стандартын шаардлага хангасан Хөл бөмбөг, Сагсан бөмбөг, Газрын теннис, Элсний волейболын талбай байхаар гадна спорт тоглоомын хэсгийг шийдсэн. Мөн спорт талбайн хажууд нийтийн ариун цэврийн газрыг төлөвлөсөн.
Танай гэр бүлийн нандин эрдэнэ болсон үр хүүхдэд тань зориулсан тоглоомын талбай нь нас насны /0-4, 2-6, 6-12, 12-дээш/ ангиллаар хотхоны баруун төв хэсэгт төлөвлөгдсөн. Өнгө үзэмж сайтай, доороо зөөлөвчтэй учир хүүхдийн аюулгүй байдалд сөрөг нөлөөгүй. Энэхүү тоглоомын талбай нь хүүхдийн инээд хөөр цалгисан, хүүхдээ салхилуулах ээжүүдийн очих дуртай хамгийн таатай бүс байх болно.
“ХАН ТӨГӨЛ” хотхоны ногоон байгууламж нь эрүүл цэнгэг агаарыг бэлэглэх бөгөөд нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж нь бүхэлдээ орчин үеийн Ландшафтын архитектурын чиг хандлагыг шингээн тусгасан. Мөн оршин суугчдын чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх орчиныг бий болгох хиймэл нуур, усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай, амарч суух төгөл зэргийг төлөвлөж өгсөн. Нийт оршин суугчдынхаа эрүүл амьдралын хэв маягт зориулан хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, гүйлтийн зам, дугуйн зам зэргийг цогцоор нь төлөвлөсөн.