Skip links

Хувийн орон зай яагаад чухал вэ?

Автозамын түгжрэл, утасны хонх, телевиз, компьютер, хөгжим, таблет болон төрөл бүрийн цахилгаан хэрэгслээс гарах дуу чимээ тэр ч байтугай бусадтай ярилцаж байхад хүртэл хүн өөрийн мэдэлгүй орчны чимээ шуугианы бохирдолд өртөж байдаг гэдгийг эрдэмтэд нотолжээ. Өөрөөр хэлбэл бид өөрсдөө ч мэдэлгүйгээр чимээ шуугианаас шалтгаалан стрессдэн, бухимддаг байна. Энэхүү их хотын шуугиант орчноос өөрийгөө бага ч болов холдуулан, өөрийн гэсэн хувийн орон зай үүсгэж, өөртэйгээ ярилцан амсхийх нь ядрах, бухимдаж стресдэхээс хамгаалахаас гадна хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэн сэтгэл амар амгалан байхад тусалдаг ажээ.

Тэгвэл “ХАН ТӨГӨЛ”  хотхон танд шинэхэн өвсний үнэрт сэтгэлээ сэргээн бороонд хөл нүцгэн алхах, нар жаргаж, мандахыг нуур, усны чимээг сонсонгоо харах, хотын дуу чимээнээс холдож тайвшрах, ой модон дундуур алхаж ядаргаагаа  тайлах,  од түгэхийг гэрийнхээ үүднээс, террасан дээрх буйдан дээрээсээ харах боломжийг бүрдүүлэн өгч байна.

Тус хотхон нь оршин суугчиддаа эзэмшил газартаа задгай террас, сүүдрэвч байрлуулан гэрийн гадна болон дотроо бяцхан цэцэрлэгт хүрээлэн буюу ногоон байгууламж байгуулах гээд өөрсдийн хүсэл сонирхлын дагуу тохижуулж болно.

Мөн өөрийн эзэмшлийн эдэлбэр газартаа хайртай гэр бүлийнхэнтэйгээ болон өөртэйгээ хором бүрийг амар тайван, үр бүтээлтэй, аз жаргалтай өнгөрөөх боломжийг бид таньд олгож байна.

Хувийн орон зай гэж юу вэ?

“Хувийн орон зай”-г дараах гурван бүсэд ангилж, тухайн бүсэд орж харилцаа үүсгэх хүмүүс, хүрээллийг ч мөн тодорхойлсон байдаг аж. Үүнд:

  • Эхний бүс буюу тантай 50 см-ын доторх зайд зѳвхѳн өөрийн тань хайртай, дотны хүмүүс нэвтрэх боломжтой. Энэхүү хувийн орон зайд дотны биш хүмүүс таагүй санагдаж эхэлнэ.
  • Хоёрдугаарт 5 – 1.5 метрийн зайд ойрын найз нѳхѳд, гэр бүл, ажлын хүмүүс тань нэвтрэх боломжтой.
  • Гуравдугаарт 1.5 – 3 м-ийн зайтай орших хэсгийг шинэ хүмүүстэй танилцаж, танихгүй хүмүүстэй харилцах боломжтой.
  • Дөрөв дэх бүсэд 3 метрээс хол зай буюу олон нийтийн харилцааны бүс буюу бүх хүнд нээлттэй орон зай хамаарна.

Leave a comment