Танилцуулга

Эртний түүхт дархан цаазат шүтээн Хан Богд уулынхаа бэлд их хотын нүргээнт чимээ шуугианаас ангид, эргэх дөрвөн улирлын өнгө тансаг үзэсгэлэн дунд байгаль эхийн гоо сайхныг таашаан мэдэрч, уулын бэлээс Улаанбаатарынхаа хөгжлийг тольдон суух ая тухтай амгалан тайван орчинд, ой моддын найгах исгэрээнд алжаал юугаан тайлж, олон хэлийн шувуудын жиргээнд сонор юугаан мялааж, бяцхан үрсийнхээ баясгалант дуунд жаргаж, цэнгэг нуурын  хөвөөнд тухлан амьдрах нь “ХАН ТӨГӨЛ” хотхоны нэрийн хуудас билээ.

Бид европын сонгодог хэв шинжийг монгол архитектур инженерүүдийн гайхалтай ур ухаанаар уламжлан баяжуулж, орчин үеийн техник технологийн дэвшлийг хослуулан цогцлоож, оршин суугч бүрийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахуйц, таашаалд тань бүрэн нийцэх тансаг зэрэглэлийн хаус хотхоныг Танд санал болгож байна.

“ХАН ТӨГӨЛ” хотхон нь нийт 19 га эдэлбэр газарт оршин суугчиддаа  зориулсан нэгдсэн үйлчилгээний төв, 200 хүүхдийн цэцэрлэг, спорт цогцолбор, үзэсгэлэнт нуур, нүд хужирлам усан оргилуур, хүүхэд бүрийн онцлогт тааруулан цогцлоосон нас насны ангилалт тоглоомын талбай, гадна спорт талбай болон байгалийн сайханд амарч тухлах нийтийн эзэмшлийн талбай, стандартад нийцсэн дугуйн болон гүйлтийн замыг шийдэж өгсөнөөрөө онцлог.

Манай хотхон нь  Сингл хаус 3 загвар, Таун хаус 3 загвар, Твин хаус 1 загвараас бүрдэх арвин сонголттой ба нийт 211 айлын цогцолбор хотхоныг эрүүл, аюулгүй орчин, тансаг байдал, тав тухыг эрхэмлэгч Танд санал болгож байна.

    • Сингл хаус 77
    • Таун хаус 106
    • Твин хаус 28

бүрдэх нийт 213 айлын хотхоныг эрүүл аюулгүй орчин, хувийн орон зайг эрхэмлэгч таньд зориулав

Төсөл хэрэгжих хугацаа

Хөтөч