Гадна тохижилт

Гадна тохижилт

– Нийтийн эзэмшлийн талбай

“ХАН ТӨГӨЛ” хотхоны ногоон байгууламж нь эрүүл цэнгэг агаарыг бэлэглэх бөгөөд нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж нь бүхэлдээ орчин үеийн Ландшафтын архитектурын чиг хандлагыг шингээн тусгасан. Мөн оршин суугчдын чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх орчиныг бий болгох хиймэл нуур, усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай, амарч суух төгөл зэргийг төлөвлөж өгсөн. Нийт оршин суугчдынхаа эрүүл амьдралын хэв маягт зориулан хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, гүйлтийн зам, дугуйн зам зэргийг цогцоор нь төлөвлөсөн.

– Нуур, цөөрөм 

Баяр хөөр дүүрэн жаргалтай амьдралд тань хөг аялгуу нэмэн гэр бүлийнхэнтэйгээ цэнгэг нуурын хөвөөнд амар амгалан нам гүмийг мэдэрч, нүд хужирлам усан оргилуурууд,   горхины эгшиглэнт чимээнд алжаал ядаргаагаа тайлах, ая тухтай, таатай орчинг бид бүрдүүлж өгч байна.

Явган хүний зам, дугуйн зам:

Эрүүл бие, саруул амьдралыг эрхэмлэгч танд өглөө үдшийн цэнгэг агаарыг цээж дүүрэн амьсгалан эрч хүч авах боломжийг бид бүрдүүлж өгсөн. Гүйлтийн болон дугуйн замыг 2 метр өргөнтэй, 1000 метрийн урттай байхаар төлөвлөсөн нь эрүүл мэнддээ анхаарч спортоор хичээллэдэг хүн бүхний дуртай орчин болж чадна.

gadna togloom

Хүүхдийн тоглоомын талбай:

Танай гэр бүлийн нандин эрдэнэ болсон үр хүүхдэд тань зориулсан тоглоомын талбай нь нас насны /0-4, 2-6, 6-12, 12-дээш/  ангиллаар хотхоны баруун төв хэсэгт төлөвлөгдсөн. Өнгө үзэмж сайтай, доороо зөөлөвчтэй учир хүүхдийн аюулгүй байдалд сөрөг нөлөөгүй. Энэхүү тоглоомын талбай нь хүүхдийн инээд хөөр цалгисан, хүүхдээ салхилуулах ээжүүдийн очих дуртай хамгийн таатай бүс байх болно.

– Спорт талбайн хэсэг:

Зуны зугаатай өдрүүдэд найз нөхөд гэр бүлээрээ спорт тоглоом тоглож чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх стандартын шаардлага хангасан Хөл бөмбөг, Сагсан бөмбөг, Газрын теннис, Элсний волейболын талбай байхаар гадна спорт тоглоомын хэсгийг шийдсэн. Мөн спорт талбайн хажууд нийтийн ариун цэврийн газрыг төлөвлөсөн.

sport talbai