Хаяг байршил

Байршил:

Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн  ерөнхий төлөвлөгөөнд Яармаг, Арцат, Нүхт, Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал хүртэлх хэсгийг багтаан төлөвлөсөн нь шинэ хотын төв буюу тансаг зэрэглэлийн хороолол хотхонууд баригдаж буй энэ бүс нутаг нь Улаанбаатар хотын шинэ дүр төрх, нүүр царай болсон хамгийн үсрэнгүй хөгжсөн хэсэг болж, байгальдаа хамгийн ойрхон, агаар болон хөрсний бохирдолгүй, автозамын  түгжрэлгүй, эрүүл эко, цаашид үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хамгийн эрэлттэй, үнэ цэнэтэй орчин болох нь тодорхой болоод байна.

“ХАН ТӨГӨЛ” хотхон нь Улаанбаатар хотын төв цэгээс 12 км зайтай Хан-Уул дүүргийн 4-р хороо Нүхтийн аманд байршиж байгаа нь уг хотхоны үнэ цэнийг нэмэгдүүлж байна. Хотхоны ойролцоо Хүннү Молл, Фермерүүд зах, Сансар гэсэн худалдааны төвүүд, 2020 онд ашиглалтанд орох олон улсын сүлжээний Костко худалдааны төв болон British School of Ulaanbaatar, Сакура, Харамафүжи- Шинэ Монгол гэсэн томоохон ерөнхий боловсролын сургуулиуд 2 км радиуст байрших учраас та их хотын ачаалал бүхий хэсэг рүү явж үнэт цагаа алдах шаардлагагүй.

Хаяг

Хөтөч