Skip links

Нэгдсэн төлөвлөлт бүхий хамгийн том хаус хотхон “Хан төгөл хотхон”-г сонгох шалтгаан

Тав тухтай, чимээ шуугиан бага орчинд амьдрахыг хүссэн хэн бүхэнд хаусны төрлийн орон сууц хамгийн тохиромжтой байдаг. Гэр бүлийн гишүүн бүрт зориулсан өрөө, амралт чөлөө цагаа өнгөрүүлэх талбай, авто машины граж, террас зэргийг нэг дор цогцлоосон нь хаусны хувьд хамгийн том давуу тал байдаг.

Ая тухтай, эрүүл, аюулгүй орчинг гэр бүлдээ зориулахыг хүссэн хэн бүхний мэргэн сонголт болж чадах тансаг зэрэглэлийн хаус хотхон  “Хан төгөл”-ийг сонгох шалтгааныг энэ удаад онцолж байна.

         1. Цэвэр агаар, эрүүл хөрс

“Хан төгөл” хотхон нь Нүхт, Арцатын аманд 23.2 га эдэлбэр газарт байрладаг бөгөөд Монголдоо хамгийн том ногоон байгууламжтай гэдгээрээ онцлог. Байгалийн тансагийг жилийн дөрвөн улиралд мэдэрч, хотын дуу чимээ, орчны болон хөрсний бохирдлоос ангид амьдаръя гэвэл хамгийн түрүүнд сонирхож үзэх төсөл гарцаагүй мөн гэдгийг дуулгая. Учир нь манай хотхоны ногоон байгууламж хотхоны нийт талбайн 70 хувийг эзлэх бөгөөд нэг хүнд оногдох хэмжээ нь Монголдоо хамгийн их байгаад зогсохгүй гадны орнуудынхтай харьцуулахад ч даруй хэдэн хувиар илүү юм. Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ дунджаар 20м.кв байдаг бол “Хан төгөл”-ийн оршин суугчдын хүн тутамд 97 м.кв талбай оногдох жишээтэй.

     2.Аюулгүй, тайван орчин

Хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, хүн амын өсөлтөөс шалтгаалан манай улсын нийслэл анх төлөвлөгдсөнөөс хэд дахин томорч, ачааллаа даахгүйд хүрээд байгаа билээ. Энэ нь нийслэлчүүдийн амьдралын чанарыг өдөр ирэх тусам бууруулсаар байдаг. Орчин үеийн гэр бүлүүд үр хүүхдээ аюулгүй, эрүүл орчинд амьдруулахын тулд хотын гадна байрлах хотхон, хорооллуудыг сонгох нь ихэссэн. Тэгвэл “Хан төгөл” хотхон нь хамгийн тайван, аюулгүй бүсэд байрладаг, эргэн тойрон хаус, хорооллуудтай, хотхоны төлөвлөлтөнд хамгийн найдвартай аюулгүйн систем шийдэгдсэн учраас таны амьдралын аюулгүй, тайван байдал дээд зэргээр хангагдсан гэсэн үг юм.

       3. Хаус өрөөнүүдийн зохион байгуулалт сайн

Нэгдүгээр ээлж болох нуурын төгөлд Сингл хаус, Таун хаус гэсэн хауснуудаас сонголтоо хийх боломжтой. Мөн бизнес зэрэглэлийн орон сууц таны сонголтонд багтана. Өрөөний зохион байгуулалтын хувьд таны тав тухад нийцүүлэн, байж болох хамгийн ухаалгаар зай талбайгаа шийдсэн тул орон зай том, өндөр тааз, цэлгэр саруул, байгалийн гэрэлтүүлэг сайтай гээд маш олон давуу талтай. Терасаас үзэсгэлэнт нуур, ногоон төгөл харагдаж байхаар зохион байгуулсан.

        4. Монголдоо хамгийн том, үлгэрийн орон мэт тоглоомын талбайг төлөвлөсөн

Хан төгөл хотхоны “Гэр бүл бүхнээс эрхэм” концепцын хамгийн том давуу тал нь нас, насны онцлогт тохирсон тоглоомын талбайнууд юм. Бид 0-2, 2-5, 5-12, 12-оос дээш насны гээд багачуудын нас, насанд нь тохирсон онцлогтой, сайн чанарын эко тоглоомуудыг суурилуулж, таны хүүхдийн аюулгүй орчинг дээд зэргээр бүрдүүлэн ажиллаж байна. Зай талбайн хувьд 5200 м.кв буюу Монголдоо хамгийн томд тооцогдох тоглоомын талбай танай хотхоных гэхээр гайхалтай биш гэж үү. Ёстой л хүүхдүүдийн жаргалын орон гэхэд буруудахгүй болов уу.

        5.Нуурын төгөл

Монголдоо хамгийн том хиймэл нуур бүхий “Нуурын төгөл” нэгдүгээр ээлжийн төсөл ашиглалтанд хэдийнэ орж оршин суугчдаа урин дуудсаар байна. Хамгийн үзэсгэлэнтэй байгаль, ногоон байгууламжийг танд амлах “Нуурын төгөл” нь хауснууд болон бизнес зэрэглэлийн орон сууцнаас бүрдэнэ. Хиймэл нуурыг өвөлдөө мөсөн гулгуурын талбай болгон ашиглах учраас гэр бүлээрээ өвлийн улиралд ч цагийг зугаатай, дурсамжтай өнгөрөөх боломжтой юм.

           

     6.Барилгын чанар хийцлэл сайн

Гадна талаасаа неоклассицизмын үеийн архитектор бүхий тансаг зэрэглэлийн хауснуудаа олон улсын стандартын шаардлага хангасан, орчин үеийн, хамгийн чанартай материал, тоноглолуудыг сонгон бүтээсэн учир таны хаус хэдэн үе дамжсан ч чанар, үзэмжээ алдахгүй, ирээдүйд үнэ цэн нь улам бүр өсөн нэмэгдсээр байх болно.

  7. Төвийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон

Хаус хотхонууд болон орон сууцны хорооллууд ихэнх нь төвлөрсөн төвийн шугамд холбогдоогүй, бие даасан шугам сүлжээ ашигладаг. Энэ нь ашиглалтын зардал ихээс гадна  эрсдэл өндөртэй байдаг. Тухайлбал, нэгдсэн төлөвлөлтгүй баригдсан дан хаусны хувьд ашиглалтын зардал сард дунджаар гурав орчим сая төгрөг байдаг бол “Хан төгөл” хотхоны зардал түүнээс бага байна. Зөвхөн ашиглалтын зардлаас хэмнэсэн зөрүүгээр та 10-15 жилийн дотор ахин нэг хаус худалдаж авах боломжтой гэсэн энгийн тооцоог гаргаж болж байна. Бүх эх үүсвэрээ төвлөрсөн төвийн шугамтай холбосон учир жирийн орон сууцтай адил тарифаар ашиглалтын зардлаа төлөхөөс гадна ус, цахилгаан, дулаанаар тасарна гэж айх аюул үгүй юм.

  8. Плаза төв

Бид оршин суугчдаа хотхон дотроосоо бүх үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлэх томоохон үйлчилгээний төвийг мөн бүтээн байгуулахаар төлөвлөөд байна. Хотын түгжрэлд цаг алдалгүй амьдралын хэрэгцээгээ хангаад, чөлөөт цагаа таатай өнгөрөөх дэлгүүр, супермаркет, ресторан, спорт заал, кофе шоп гээд олон үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх юм.

  9.Хөршийн холбоо

Айл бүрийн хувийн орон зайд ногоон байгууламжийг шийдэж өгөхдөө хашаа байдлаар тарьж ургуулсан нь хөршийн холбоог сайжруулахад чухал нөлөө үзүүлсэн. Учир нь таны хүүхэд хөршийнхөө хүүхэдтэй тоглох, өвөө эмээ нар нарлаж хуучлах, амралтын өдөр гэр бүлүүдээрээ цагийг зугаатай өнгөрүүлэх бүхий л боломж бүрдсэн, тайван, налгар, аюулгүй байхаар төлөвлөгдсөн нь манай хотхоны давуу тал болно. Гадны хаус хотхонуудын жишгээр хотхондоо барбекью хийх, террас дээрээ цагийг өнгөрөөх гээд таны амьдралд өнгө нэмэх олон таатай орчин энд бий. Хөршийн холбоо сайн байна гэдэг нь аюулгүй байдлаас гадна итгэл найдвар, нөхөрлөл гээд олон сайхан зүйлийг бидэнд болон үр хүүхдэд минь сургадаг шүү дээ. 

  Эрхэм таны жаргалтай амьдралын БАТАЛГАА “Хан төгөл” хотхон

Leave a comment