Skip links

Ногоон байгууламжийг гэртээ бий болгоё

Террас аль эсвэл гэрийнхээ үүд гээд аль нэг хэсэгт ногоон байгууламж бий болгосноор хайртай дотны гэр бүлийнхэн тань зочилж өдөр бүр л хөгжил баяслаар дүүрэн өнгөрүүлэх болно. Өглөө сэрээд халуун кофегоо уух хамгийн тансаг орчин юм. Мөн байнгын хөдөлгөөнтэй байснаар таны болон гэр бүлийнхний эрүүл мэнд сайжрахын зэрэгцээ үр хүүхдэд тань бага гэлтгүй хийх ажил оногдож тэд хөдөлмөрийн амтыг мэдэрч эхэлнэ. Мөн тарьсан жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, мод бут хэрхэн ургаж байгаа үйл явц өдөр бүр тэдний сонирхлыг татаж эхэлдэг билээ.

Хотхоны 63 хувьд ногоон байгууламж буюу Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон мод, модлог ургамал, цэцгийг цэцэрлэгжүүлж буй Хан төгөл хотхоны мэргэжилтнүүдийн зүгээс та бүхэндээ зориулан ямар төрлийн мод, жимс, жимсгэнэ хэрхэн, ямар хөрс, цаг агаарт тааламжтай ургадаг талаар мэдээлэл хүргэе.

Улиас:  Навч найлзуур нь анхилуун үнэртэй давирхайгаар бүрхэгддэг. Элсэрхэг хайргархаг үржил шим муутай хөрсөнд ургаж чаддаг чийгэнд дуртай. Титэм нь навч томтой учир утаа тоос татах чимээн шуугиан намсгах ус хөрс хамгаалах нэн их ач холбогдолтой. Намгархаг газар тарихад илүү тохиромжтой. 20 орчим метр өндөр ургадаг мод.

Монос: Цагаан баг цэцэгтэй бөгөөд цэцэглэх үедээ сайхан үнэртэй мойл жимсний мод юм.
Агч мод: 3-7м өндөр ургах гоёмсог навчтай бэсрэг мод юм. Хүйтэнд тэсвэртэй. Элсэрхэг хөнгөн хөрсөнд сайн ургадаг. Үрээр үржүүлэхэд хялбар үржинэ. Гоёл чимэглэлийн зориулалтаар ганц нэгээр болон бусад зүйлийн мод буттай хослуулан төгөл гудамжны хажуу зам дагуулж цуваа хэлбэрээр ургуулахад нэн зохимжтой. Таналт хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй.
Хайлаас: Манай нөхцөлд хамгийн тэсвэртэй түргэн ургадаг мод нь хайлаас улиас юм. Хайлаас өнгө үзэмж сайтай сайн энерги өгдөг мод.
Гацуур: 20 м гаруй өндөр ургадаг. Мөнх ногоон мод. Хөнгөн элсэрхэг хөрсөнд дуртай.
Шинэс: 25 м гаруй өндөр ургадаг шилмүүстэй мод. Хөрс голдоггүй, гэрэлд дуртай.
Сахалт хус: 20-30 м хүртэл өндөр ургадаг. Энэ хус нь манайд ургадаг хуснаас ялгаатай нь мөчир нь доошоо унжиж ургадаг.
Шар хуайс: 6 м хүртэл өндөр ургадаг модорхуу сөөглөг ургамал. Шар цэцэгтэй. Өргөстэй сөөг. Буурцагт ургамал учир хөрсийг азотоор баяжуулдаг. Хэлбэржүүлэлт сайн даана. Ган тэсвэртэй сүүдэрт дуртай. Амьд хашаа хийхэд тохиромжтой
Голт бор: Нил ягаан цэцэгтэй цэцэглэх үедээ сайхан үнэртэй. Том навчтай 4-5 м өндөр ургадаг. Чимэглэлд тохиромжтой том сөөг мод.
Бургас: Хамгийн найдвартай “байгаль хамгаалагч” болдог. Хөрс голохгүй хаана ч ургадаг учраас цөлжилтийн аюул нүүрлэсэн газар болон ширгэж буй гол мөрний сав газарт тариалахад усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Хурдан ургадаг учраас цөлөрхөг газрыг ногооруулах хэлбэржүүлэлт хийж гоёл чимэглэлийн болон амьд хайс хашлага салхины нөмөр болгох зорилгоор зурваслан тарина.
Үхрийн нүд: Энэхүү бут нь өөрөө өөртөө тоос хүртээдэг учраас ганц ширхэг бут байсан ч үр жимсээ өгч байдаг. Сүүдэвтэр газар ус чийг ихтэй нөхцөл шаарддаг тул хашааны ёроол модны доогуур эсвэл байшингийн араар таривал илүү зохимжтой.
Интоор: Гэрэл чийгэнд дуртай. Жимс их өгдөг.
Тошлой: Хүйтэнд тэсвэртэй жимс бөгөөд эрт боловсордог. 1-1 5м өндөр өргөслөг иштэй бутлаг ургамал юм.
Улаалзгана: 1-2 м ургадаг сөөг хэлбэрийн ургамал. Навч нь эфирийн тос витамин арвинтай учир цай хэлбэрээр ашиглах боломжтой.
Бөөрөөлзгөнө: Арвин ургац өгдөг сайхан үнэртэй бөгөөд хавартаа цагаан өнгөөр цэцэглэж, гаднах орчинд өнгө нэмдэг.
Долоогоно: Байгаль дээрх цэвэр эмчилгээний зориулалтай хүчиллэг, зөөлөн, амтлаг байдгаараа ходоод гэдэсний шингээлтийг сайжруулж цусыг цэвэрлэх, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай. Ялангуяа цусны даралт өндөр болохоос сэргийлдэг. Мөн гаднах орчны өнгө үзэмжийг нэмэгдүүлдэг. Ногоон байгууламжинд ганц нэгээр болон хэсэг, хэсэг бүлгээр нь хамгаалалтын зурвас, амьд хашлаганд хөрс хамгаалах зориулалтаар суулгахад тохиромжтой.
Өрөл: Цагаан цэцэгтэй, алимны төрлийн мод. 10 м өндөрт ургана. Хэлбэржүүлэлт сайнй даана. Арвин жимс өгнө. Жимс нь модон дээрээ өвөлждөг.
Америк сарнайн суулгац: Хучиж хамгаалахгүйгээр өвөлжиж зуны турш намар орой болтол цэцэглэнэ. Үргэлжийн анхилам сайхан үнэртэй бөгөөд 1.8 м өндөр бутлана.

Leave a comment